mn GB
Mobile menu

ЕВРОПЫН ХОЛБООНЫ МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТРАМ ТӨСӨЛ АЖЛАА ДҮГНЭЖ, ХААЛТЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ

TRAM TUSLIIN XAALT-4

Европын Холбоо Монгол Улстай 1993 оноос эхлэн хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Европын Холбооноос Монгол Улсад 2014-2020 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Орлогыг тогтвортой хөгжилд зарцуулж, сайн засаглалыг бий болгох, Ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” гэсэн хоёр чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (2017 оны 6 дугаар сард хэрэгжүүлж дууссан);
  2. Техник болон мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг дэмжих төсөл;
  3. Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал төсөл;
  4. Ажлын байр нэмэгдүүлэх: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх;
  5. Гадаад худалдааг нэмэгдүүлж, экспортод дэмжлэг үзүүлэх зорилготой “Trade related assistance” төсөл зэрэг болно.

Европын Холбооны Монгол Улсын Худалдааг Дэмжих ТРАМ төсөл 2017 оноос эхлэн амжилттай хэрэгжиж, 2021 оны 6 дугаар сарын 24-нд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж хаалтын хурлаа зохион байгуулав.

TRAM TUSLIIN XAALT-1

Төслийн гол ашиг хүртэгч нь Гадаад харилцааны яам, МҮХАҮТ. Хэдий тийм боловч төслийн бүрэлдэхүүнд орсон худалдааны бодлого, худалдааг хөнгөвчлөх болон экспортыг дэмжих асуудал Гаалийн байгууллагын чиг үүрэгтэй шууд холбоотой тул өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төслийн багтай гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, амжилттай хамтран ажиллав.

Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажил, тоон үзүүлэлтээр 

TRAM TUSLIIN XAALT-2

 ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ УУЛЗАЛТ

TRAM TUSLIIN XAALT-3

 TUSLIIN XAALT-2

TUSLIIN XAALT-3

Ийнхүү Европын Холбооны дэмжлэгтэй 2017 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжсэн Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл “Монгол Улсын гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортыг дэмжих” чиглэлээр төр хувийн хэвшлийн чадавхыг бэхжүүлж, амжилттай хэрэгжсэн болохыг төсөлтэй шууд хамтран ажилласан ГХЯ, МҮХАҮТ-ын удирдлагууд дүгнэсэн байна.

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр гаалийн албан хаагч нарын чадавхыг бэхжүүлэхэд ТРАМ төсөл үр дүнгээ өгсөн юм. Энэ нь Монгол Улс хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхэд суурь нөхцөл болсон байна.

Төслийн баг ГЕГ-тай хамтран ажиллаж, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр чадавхыг бэхжүүлж, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг 23.5 хувиас 56.3 хувьд хүргэхэд дэмжлэг болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Гаалийн байгууллагын зүгээс төслийн багтай дөрвөн жилийн турш амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийлж, төслийн багийн удирдагч Хатагтай Кармен Фратитаг “Хүндэт Гаальчин” цол, тэмдгээр, төслийн зөвлөх, бусад албан хаагчдыг Гаалийн байгууллагын Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм. 

TRAM TUSLIIN XAALT-5

 TRAM TUIN XAALT-3

TRAM TUSLIIN XA

TRAM TUSLIIN XAALT-6