mn GB
Mobile menu

“ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРАМ” СЭДЭВТ СУРГАЛТ

Screen Shot 20208 at 17

    Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй Худалдаан дэмжих ТРАМ төслийн хүрээнд ЕХ-ны хялбарчилсан үйл ажиллагааны талаарх онлайн сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 7, 8, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

     Сургалтын нээлтийг төслийн удирдагч Хатагтай Кармен Фратита болон Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвийн дарга П.Дорждагва нар хийж, гаалийн байгууллага цаашид хуль ёсны худалдааг улам хөнгөвчлөхөд уг сэдвийн ач холбогдол өндөр болохыг онцоллоо. ЕХ-ны эксперт Ноён Мариан Чодак сургалтыг удирдан явуулсан бөгөөд гаалийн үйл ажиллагааг хялбарчлах болон түүний ач холбогдол, транзит үйл ажиллагааг хялбарчлах, хялбарчилсан мэдүүлэг, хялбарчилсан үйл ажиллагаанд мөрдөгдөх нэгдсэн процедур, итгэмжлэгдсэн ачаа илгээгч болон хүлээн авагч зэрэг чухал сэдвүүдийг багтаалаа.

    Сургалтад ГЕГ-ын төлөөллөөс гадна газар хороодын байцаагчид хамрагдсан бөгөөд тус сургалтын явцад олж авсан мэдлэг нь гаалийн байгууллагыг шинэчлэх байнгын эрмэлзэлд эергээр нөлөөлөх болно.

Screen Shot 2021-06-08 at 17

Screen Shot 2021-06-08 at