mn GB
Mobile menu

МОНГОЛ- ХЯТАД-ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ЯВЦ ДАХЬ ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ: ПРАКТИК ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА

viber image 2021-05-14 12-03-30

Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хэмээх тус тусын бодлогоо Монгол, Орос, Хятад гурван тал хооронд нь уялдуулан холбож, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр 2016 онд тохиролцсон. Үүний дагуу гурван улсын ерөнхийлөгч нарын санаачилгаар Эдийн засгийн коридорын хөтөлбөр байгуулж, уг хөтөлбөрт “Зам, тээвэр; Аж үйлдвэрийн салбар; Хил, гааль, хорио цээр; Байгаль орчин; Шинжлэх ухаан, технологи, боловсрол; Хүмүүнлэг; Хөдөө аж ахуй; Эрүүл мэнд”-ийн салбарын 32 төсөл хамрагдсан.

“Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хил, гааль, хорио цээрийн хяналтын чиглэлээр хамтран ажиллах талаар оруулсан. Хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг болох, гурван улсын хооронд худалдааг хөнгөвчлөх, хилийн хяналтын үйл ажиллагааг уялдуулах хүрээнд ГХЯ, ГЕГ, Европын Холбооны Монгол Улсын Худалдааг дэмжих ТРАМ төсөл хамтран 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Монгол-Хятад-Оросын Эдийн Засгийн коридор байгуулах явц дахь гадаад худалдааг хөнгөвчлөх: Практик үнэлгээ, судалгаа” сэдэвт уулзалт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Уг сургалтад Профессор Н.Отгонсайхан (Ph.D.), Гаалийн Ерөнхий газрын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч, Д.Цэндсүрэн (Ph.D.) нар судалгааны ажлаа танилцуулсан.

Энэхүү арга хэмжээнд ГХЯ, ЗТХЯ, ШУА-ын ОУСХ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮХАҮТ, хувийн хэвшлийн 360 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Гурван улсын эдийн засгийн коридор болон ДХБ, ДГБ-ын олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар оролцогчид санал бодлоо солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.