mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТРАМ – ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

148624203 2581985132102903 651086

Монголын Худалдааг дэмжих ТРАМ төслийн Удирдах зөвлөлийн хурал 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны яамны ЗӨВШИЛЦӨЛ танхимд амжилттай зохион байгуулагдав.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар 2020 оны ажлыг дүгнэн, төсөл дуусах хугацаа хүртэл буюу 2021 оны 7 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлын талаар хэлэлцэж, нэгдсэн дүгнэлтэд хүрсэн.

ТРАМ төсөл 2017 оноос худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортыг дэмжих гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Үндэсний хөгжлийн газар мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим төслийн хэрэгжилтэд оролцож байна.

Төслийн хүрээнд худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдаанд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдааг хангах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой үр дүн гарсан. Түүнчлэн худалдаанд тулгамдаж байгаа саад тотгорыг бууруулж, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортын кластерийг хөгжүүлж, кластерийн бүтээгдэхүүнийг экспортын зах зээлд гаргахад төслийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлж байна.

Гаалийн Ерөнхий Газар ТРАМ төсөлтэй “Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр гаалийн байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх; Гааль-Бизнесийн түншлэл; Бодлогын баримт бичиг боловсруулах” болон бусад чиглэлээр үр дүнтэй, найрсаг, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирлээ.