mn GB
Mobile menu

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД, ХӨГЖИЖ БУЙ ЖИЖИГ АРЛУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ГИШҮҮН ОРНУУДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ҮЗҮҮЛЖ БУЙ САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА

OHRLLS gallery2

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй жижиг арлуудын дээд хэмжээний уулзалт 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй жижиг арлууд, дамжин өнгөрөх болон өндөр хөгжилтэй улс орны төлөөлөл, банк санхүүгийн байгууллага, бусад олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түнш байгууллагуудын 70 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү цахим уулзалтад ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Доктор Кунио Микурия оролцож, дэлхий даяар тархаад байгаа КОВИД-19 вируст цар тахал далайд гарцгүй хөгжингүй улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа болон, цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар илтгэл тавьсан.

Хуралдааны үеэр КОВИД-19 вируст цар тахал нь далайд гарцгүй хөгжингүй улс орнуудын худалдаанд нөлөөлж байгаа байдал, тулгарч буй хүндрэлийн тухай хэлэлцсэнээс гадна Дэлхийн худалдааны байгууллагаас эдгээр орнуудад тусламж үзүүлэхээр гаргасан зөвлөмжийн талаар танилцуулсан.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй жижиг арлуудын дээд хэмжээний уулзалтад эдгээр орнуудын Элчин сайд, Төлөөлөгч, ДХБ, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссийн дээд төвшний албан тушаалтнууд тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал хүсэлт солилцлоо.

ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия тусламжийн болон зайлшгүй шаардлагатай хангамж (эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс болон бусад хангамжийн бараа)-ийн ачилтын хил дамнасан хөдөлгөөнийг хөнгөвчлөх, бараа нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах үүднээс ДГБ-аас Гишүүн орны гаалийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор КОВИД-19 вируст цар тахлын эхэн үеэс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай онцлон дурдаж, гаалийн үйл ажиллагаа, түүний дотор, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хугацааг оновчтой, түргэн шуурхай болгох, хилийн зохицуулалттай менежмент, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, гаалийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, технологийн дэвшлийг сайжруулах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэв.

Буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд, жижиг арлын хөгжиж буй орнуудын дээд төлөөлөгч ДГХБО, ялангуяа дамжин өнгөрөх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр үргэлжлүүлэн дэмжиж байгаад талархал илэрхийлэв.