mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАТА МОДЕЛ”-ИЙН ШИНЭ ХУВИЛБАР ГАРЛАА (DM version 3.10.0)

data

Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Дата Модел төслийн баг (DMPT) “Дата Модел”-ийг хөтөлж, шинэчилсэн хувилбарыг гаргах үүрэгтэй ажилладаг. Дата моделийн техникийн үйлчилгээний үйл явцыг холбогдох үйлчилгээний журмын дагуу явуулж, ДГБ-ын Дата моделийн хэрэглэгчид, Тухайлбал, ДГБ-ын гишүүд, түнш орны Засгийн газрын байгууллага, бусад олон улсын байгууллагууд дата засварлах хүсэлтийг төслийн багт хянуулахаар өгөх боломж олгодог.

Дата Моделийн төслийн баг 2019-2020 онд гишүүдээс ирүүлсэн 33 дата засварлах хүсэлтийг хүлээн авч баталсан. Эдгээр бүх батлагдсан дата засварлах хүсэлтийг нэгтгэн “ДГБ-ын Дата модел 3.10.0 хувилбар”-ыг гаргалаа.

Энэхүү шинэчилсэн хувилбар (Version 3.10.0) нь 3дугаар хувилбарын ерөнхий давталт бөгөөд энэ нь гаалийн импорт/экспорт/дамжин өнгөрөх журмын өгөгдөл (дата)-ийн шаардлага, түүний дотор дижитал хамтын ажиллагааны дүрэм журмыг дэмжих үүднээс Нэг цонхны орчинд ажилладаг Гаалийн байгууллага болон түнш төрийн агентлагууд хамарсан болно.

Тиймээс ДГБ-ын Дата моделийн 3.10.0 хувилбарт худалдаа эрхлэгчдэд дүрэм журмын өгөгдөл (дата)-ийн шаардлагыг (импортын мэдүүлэг, ачааны мэдүүлэг, дамжин өнгөрөх мэдүүлэг гэх мэт Хувийн байгууллагаас Засгийн газарт (B2G) ирүүлдэг мэдүүлэг); цахим гэрчилгээ (лиценз, зөвшөөрөл, гэрчилгээ болон бусад төрлийн цахим баримт бичиг); хяналтын мэдэгдэл, эсхүл хариу (G2B; ба засгийн газар хоорондын мэдээлэл солилцоо (өөрөөр хэлбэл INTERGOV + G2G). Гуравдугаар хувилбарын нэг хэсэг болгон шинэ хувилбар нь өмнөх хувилбартайгаа уялдаатай хэвээр байна.

ДГБ-ын Дата моделийн талаарх нэмэлт мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой.

http://wcoomd.org/DataModel