mn GB
Mobile menu

“ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР – МОНГОЛ УЛС”-Д МЕДИА НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

site

Европын Холбооны Монгол Улсын Худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр – Монгол Улс”-д медиа нөлөөлөл хийх ажлыг “Монголын олон нийтийн медиа контент сан” ГХЯ, Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсэгтэй хамтран гүйцэтгэсэн.

ГЕГ-аас ”ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах, гадаад худалдааны бараа нийлүүлтийн сүлжээний нэгээхэн хэсэг болох УБ хотын гүний гаалийн хяналтын бүс, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай танилцуулан олон нийтэд зориулсан медиа контент бүтээхэд гүйцэтгэгч талд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.

Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг сурталчлах медиа нөлөөллийн ажлын хүрээнд “Богиноболон урт хэмжээний видео; Тайлбартай видео; Ярилцлага” хэлбэрээр нийт 25 төрлийн контент болон материалыг бэлтгэн олон нийтийн хүртээл болголоо.

Бид цаашид ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2021 онд үүрэг амлалт авсан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр Төр – Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд өнөөгийн хүрсэн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхээр ажиллаж байна.

Дээрх мэдээллийг https://tfamongolia.medium.com/