mn GB
Mobile menu

МОНГОЛЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН

ad.banner 1

   Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 онд хэрэгжиж эхэлснээр уг хэлэлцээрт нэгдэн орсон улс орон бүр худалдааг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд гаалийн байгууллага нь уг хэлэлцээрийн хэрэгжилтэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

     Монгол Улсын Гаалийн ерөнхий газар нь худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Олон Улсын Санхүүгийн Корпорацтай хамтран “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан”-г богино хугацаанд ашиглалтад орууллаа. Уг мэдээллийн сан ашиглалтад орсноор аж ахуйн нэгж, иргэд гадаад худалдааны Хууль эрх зүйн баримт бичиг, Гаалийн болон бусад татварын чөлөөлөлт, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны жагсаалт, Гол нэрийн барааны гадаад худалдааны статистик мэдээллийг нэрээр хайх, ГЕГ-аас олгож байгаа цахим лавлагаа, тусгай зөвшөөрөл гэх мэт мэдээ, мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хурдан, шуурхай нэг цонхноос авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар www.mongoliatradeportal.gov.mn мэдээллийн санд гадаад худалдааны үйл ажиллагааг зохицуулсан 400 гаруй мэдээллийг монгол, англи хэл дээр байршуулаад байна.