mn GB
Mobile menu

ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДГХБО САЙД НАРЫН ЖИЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ

LLDCs 2b

 

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд(ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цахимхэлбэрээр хуралдлаа. Энэхүү уулзалтаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэх НҮБ-ын замын зураглалбаталж, түүнд тусгасан ажлуудыг даруй эхлүүлэхээр болов.Энэхүү замын зураглалд дамжин өнгөрөх ажиллагаа, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, дижитал холболт, төр, хувийн хэвшил хоорондын яриа хэлэлцээ, COVID-19-ийн тархалтыг бууруулах чиглэлээр янз бүрийн талуудаас, түүний дотор ДГБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан болно.

Уг уулзалтад Дэлхийн Гаалийн Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Доктор Кунио Микурия оролцож, COVID-19 цар тахлын үед ДГХБО-ыг ДГБ-аас хэрхэн дэмжин ажиллаж байгаа талаар илтгэл тавив.ДГБ нь хилийн боомтын хялбарчилсан ба уялдуулсан журмын стандарт тогтоох, чадавхыг бэхжүүлэх төслүүд хэрэгжүүлэх, мөн хөгжлийн бусад түншүүдтэй хамтын ажиллагаагаа сайжруулах замаар ДГХБО-ыгдэмжин ажиллаж байгаа тухайДоктор Микурия уг уулзалтын үеэр илэрхийллээ. COVID-19 цар тахлаас болж тасалдаад байгаа дамжин өнгөрөх эрх чөлөөгсэргээх явдал чухал болж байгаа, мөн тээвэр, худалдааны коридоруудыг хөнгөн шуурхай болгох шаардлагатай байгааг доктор Микурия онцлон тэмдэглэсэн. Улмаар ДГХБО-д тулгарч буй асуудлыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн газар болон ДГБ-ын хамтарсан мэдэгдэл 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарсан болохыг сануулж, олон улсын болон бүс нутгийн хүрээнд бараа нийлүүлэх сүлжээг саадгүй үргэлжлүүлэхийг ДГХБО болон дамжин өнгөрөх улсуудад уриалав.

Олон улсын хамтын нийгэмлэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 он гэхэд хэрэгжүүлэх үйл ажиллагааныарван жилийг эхлүүлж, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхийг эрмэлзэж байгаа тул ДГХБО-д илүү их дэмжлэг үзүүлэх нь үнэхээр чухал болохыг доктор Микурия дахин тэмдэглэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хүрээнд,ялангуяа ДГБ-ын 2020 оны "Гаалийн байгууллага хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө" сэдвийн хүрээнд ДГБ нь ДГХБО-ыг дэмжин ажиллахүүрэгтэйболохыг мэдэгдлээ.

 

LLDCs 9b