mn GB
Mobile menu

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 china elchin said   

    Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар боомтуудыг шинэчлэх, бүтээн байгуулалтын ажлууд, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 600 сая юаний хөрөнгийг үр өгөөжтэй төслүүдэд зарцуулах, гаалийн ажилтнуудыг мэргэшүүлэх, эрэлч нохойн сургалтыг зохион байгуулах, хар тамхи, мансууруулах төрлийн бодистой хамтран тэмцэх, гадаад худалдааны эргэлтийг өсгөж эрдэс бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.