mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХ 600 САЯ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН СОЛИЛЦОХ ЗАХИДАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

116001774 1039980979779567 6103354575855126866 n

   Монгол улсын хилийн боомтуудын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд гарын үсэг зурлаа

   Монгол улсын хилийн боомтуудын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй нар өнөөдөр (2020.07.31) гарын үсэг зурлаа.Гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Яан Чиндун, Сун Сюежүн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Гаалийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй томоохон боомтуудын шинэчлэл тэдгээр боомтуудад суурилуулах гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмжийг авахад тус 600 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг зарцуулах юм.

 

8U1A2870