mn GB
Mobile menu

ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ЗОРЧИГЧИЙН АЧААГ ГЭР БҮЛИЙНХЭНД НЬ ОЛГОНО

logo blue

Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг ирсэн онгоцны дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулж байна. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг анхаарна уу.

Ачаа олгох хуваарь:

2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны ачааг 2020.03.30-ний өдөр;

2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны ачааг 2020.03.31-ний өдөр;

2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны ачааг 2020.04.01-ний өдөр;

2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.

Гаалийн ерөнхий газар