mn GB
Mobile menu

2020 ОНЫ “ЗЭРЛЭГ АМЬТАН УРГАМЛЫН ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ”-ИЙГ ТОДРУУЛЛАА

DSC 1757

     Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс эрэлч нохойтой ажилладаг гаалийн улсын байцаагч нарын зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг урамшуулах зорилгоор “Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч” өргөмжлөл бүхий 2000 фунт стерлингтэй тэнцэх мөнгөн шагналыг олгодог. Тус шагналын 2020 оны эзнээр Гаалийн Ерөнхий Газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Ууганбаяр тодорсон байна. 2020 онд Г. Ууганбаяр нийт 9 хэрэг илрүүлсний 3 нь эрүүгийн, 6 нь захиргааны чанартай хэрэг байснаас 5 нь зэрлэг амьтны эд эрхтэнтэй холбоотой зөрчлүүд байв.

Дэлгэрэнгүй: 2020 ОНЫ “ЗЭРЛЭГ АМЬТАН УРГАМЛЫН ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ”-ИЙГ ТОДРУУЛЛАА

МЭНДЧИЛГЭЭ

international customs day 2021   

   Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг Монголын гаалийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд “Олон улсын гаалийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.

Дэлгэрэнгүй: МЭНДЧИЛГЭЭ

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАТА МОДЕЛ”-ИЙН ШИНЭ ХУВИЛБАР ГАРЛАА (DM version 3.10.0)

data

Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Дата Модел төслийн баг (DMPT) “Дата Модел”-ийг хөтөлж, шинэчилсэн хувилбарыг гаргах үүрэгтэй ажилладаг. Дата моделийн техникийн үйлчилгээний үйл явцыг холбогдох үйлчилгээний журмын дагуу явуулж, ДГБ-ын Дата моделийн хэрэглэгчид, Тухайлбал, ДГБ-ын гишүүд, түнш орны Засгийн газрын байгууллага, бусад олон улсын байгууллагууд дата засварлах хүсэлтийг төслийн багт хянуулахаар өгөх боломж олгодог.

Дата Моделийн төслийн баг 2019-2020 онд гишүүдээс ирүүлсэн 33 дата засварлах хүсэлтийг хүлээн авч баталсан. Эдгээр бүх батлагдсан дата засварлах хүсэлтийг нэгтгэн “ДГБ-ын Дата модел 3.10.0 хувилбар”-ыг гаргалаа.

Энэхүү шинэчилсэн хувилбар (Version 3.10.0) нь 3дугаар хувилбарын ерөнхий давталт бөгөөд энэ нь гаалийн импорт/экспорт/дамжин өнгөрөх журмын өгөгдөл (дата)-ийн шаардлага, түүний дотор дижитал хамтын ажиллагааны дүрэм журмыг дэмжих үүднээс Нэг цонхны орчинд ажилладаг Гаалийн байгууллага болон түнш төрийн агентлагууд хамарсан болно.

Тиймээс ДГБ-ын Дата моделийн 3.10.0 хувилбарт худалдаа эрхлэгчдэд дүрэм журмын өгөгдөл (дата)-ийн шаардлагыг (импортын мэдүүлэг, ачааны мэдүүлэг, дамжин өнгөрөх мэдүүлэг гэх мэт Хувийн байгууллагаас Засгийн газарт (B2G) ирүүлдэг мэдүүлэг); цахим гэрчилгээ (лиценз, зөвшөөрөл, гэрчилгээ болон бусад төрлийн цахим баримт бичиг); хяналтын мэдэгдэл, эсхүл хариу (G2B; ба засгийн газар хоорондын мэдээлэл солилцоо (өөрөөр хэлбэл INTERGOV + G2G). Гуравдугаар хувилбарын нэг хэсэг болгон шинэ хувилбар нь өмнөх хувилбартайгаа уялдаатай хэвээр байна.

ДГБ-ын Дата моделийн талаарх нэмэлт мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой.

http://wcoomd.org/DataModel

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН КИОТО КОНВЕНЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОРООНЫ 23 ДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

wco

 

Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Шинэчлэн найруулсан Киото конвенцийн менежментийн хорооны 23 дугаар хурал 2020 оны 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Менежментийн хорооны хуралд тус байгууллагын гишүүн орны гаалийн байгууллагын 120 гаруй төлөөлөгчид оролцож, “Шинэчлэн найруулсан Киото конвенцийг бүрэн хэмжээнд хянах эрх мэдэл”-ийг ажлын хэсэгт шилжүүлсэн нь энэ удаагийн хурлын онцлог байлаа.

Дэлгэрэнгүй: ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН КИОТО КОНВЕНЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОРООНЫ 23 ДУГААР...

“ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР – МОНГОЛ УЛС”-Д МЕДИА НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

site

Европын Холбооны Монгол Улсын Худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр – Монгол Улс”-д медиа нөлөөлөл хийх ажлыг “Монголын олон нийтийн медиа контент сан” ГХЯ, Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсэгтэй хамтран гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй: “ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР – МОНГОЛ УЛС”-Д МЕДИА НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 137 ДУГААР ЧУУЛГАН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

councildec2020

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын 137 дугаар Чуулган 2020 оны 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, тус байгууллагын Гишүүн 150 орны Гаалийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Дэлгэрэнгүй: ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 137 ДУГААР ЧУУЛГАН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МОНГОЛЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН АШИГЛАЛТАД ОРЛОО

ad.banner 1

   Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 онд хэрэгжиж эхэлснээр уг хэлэлцээрт нэгдэн орсон улс орон бүр худалдааг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд гаалийн байгууллага нь уг хэлэлцээрийн хэрэгжилтэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Дэлгэрэнгүй: МОНГОЛЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН АШИГЛАЛТАД ОРЛОО

БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДӨР /2020.11.26/

khil 2

      "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу  Бүгд найрамдах улсаа зарласан баярын өдөр тул авто замын боомтууд амарна. Сэлэнгэ аймаг дахь төмөр замын Сүхбаатар боомт, Дорноговь аймаг дахь төмөр замын Замын-Үүд боомт ажиллаж байна.

Дэлгэрэнгүй: БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДӨР /2020.11.26/

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САНГААС ГАДААД ХУДАЛДААТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО

9997

       Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах салбаруудын нэг гадаад худалдаа бөгөөд түүний гүйцэтгэх үүрэг улам өсч байна.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САНГААС ГАДААД ХУДАЛДААТАЙ ХОЛБООТОЙ БҮХ...