mn GB
Mobile menu

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ

Гаалийн бүрдүүлэлтийн горим гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг хэлнэ. Горимыг сонгосноор барааг байршуулах боломж, гаалийн бүрдүүлэлт болон гаалийн шалгалт хийх дараалал, тухайн бараанд төлөх гаалийн татварын хувь хэмжээ, татвартай холбоотой бусад харилцан хамаарал бүхий асуудлыг шийдвэрлэх боломжтой болдог.

Гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтайгаар барааг улсын хилээр нэвтрүүлэх дараалал, бараа байрших нөхцөл болон түүнийг гаалийн нутаг дэвсгэрт эсвэл түүний гадна ашиглах боломж, горим сонгогчийн эрх үүрэг, тодорхой тохиолдолд тухайн бараа болон түүнийг улсын хилээр нэвтрүүлэх этгээдийн статуст тавих нэмэлт шаардлагыг тус тус тодорхойлдог.

Гаалийн бүрдүүлэлтийн горимын ангилал
- барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;
- барааг хилийн чанадад гаргах;
- гаалийн баталгаат бүс;
- барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих;
- барааг хүлээн авахаас татгалзах, устгах;
- тусгай горим.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМЫН ТӨРӨЛ:

Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горим дараахь төрөлтэй байна:
- барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах;
- барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах;
- барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах;
- барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах;
- барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах.

Барааг хилийн чанадад гаргах горим дараахь төрөлтэй байна:
- барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах;
- барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах;
- барааг хилийн чанадад боловсруулах;
- барааг хилийн чанадад буцаан гаргах.

Гаалийн баталгаат бүсийн горим дараахь төрөлтэй байна:
1. Гаалийн баталгаат агуулах
Зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагуудад зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох.
2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар
Зорилго: Улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
3. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар
Зорилго: Тэргүүний техник технологи судлах, захиалах нөхцөлийг бүрдүүлэх
4. Гаалийн баталгаат барилгын талбай
Зорилго: Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын барилгын материалыг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих
5. Татваргүй барааны дэлгүүр
6. Гаалийн тусгай бүс
Зорилго: Тодорхой нэг салбарын хөгжлийг дэмжих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх.

Барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих горим дараахь төрөлтэй байна:
- барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх;
- барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх;
- гаалийн шилжүүлэн ачих.

Тусгай горим дараахь төрөлтэй байна:
- улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
- дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
- улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх;
- зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх;
- чөлөөт бүсийн горим.

Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам, горимын код, тухайн горимын дагуу шаардагдах бичиг, баримтын жагсаалтыг Гаалийн удирдах төв байгууллага батална.

 

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМЫН КОД, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЯЛГАА

Шилэн дансны утасны жагсаалт

Байгууллагын нэрс Төсвийн шууд захирагчийн нэр Нягтлан бодогчийн нэр Нягтлан бодогчтой холбогдох утас Имэйл Веб хуудас Шилэн данс
1 Гаалийн Ерөнхий Газар Б.Асралт Д.Долгорсүрэн 99096331 dogi_76@yahoo.com www.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/7542
2 ГЕГ-ын Үйлчилгээ аж ахуйн алба Ц.Отгонжаргал А.Болор-Эрдэнэ 99026837 a_bolor745@yahoo.com www.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/694
3 Улаанбаатар хот дахь гаалийн газар Д.Солонго Д.Гантөмөр 99093377 gantumurdorj@yahoo.com www.ub.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/695
4 Буянт-Ухаа дахь гаалийн газар С.Цэцгээ Д.Эрдэнэсүх 99057903 eenee_25x@yahoo.com www.buyant-ukhaa.customs.gov.mn  www.shilendans.gov.mn/org/696
5 УХШИГГазар Б.Даваасүрэн Н.Лхагва 88087997 lkhagva7997@yahoo.com www.post.customs.gov.mn   www.shilendans.gov.mn/org/697
6 Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар М.Дамдинхорол С.Чулуунбат 99037016 chuka_670522@yahoo.com www.selenge.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/723
7 Замын-Үүд дэхь гаалийн газар Д.Зоригоо Г.Удвалмядаг 91914277 udval_918@yahoo.com www.zamiinuud.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/709
8 Ховд аймгийн Булган дахь гаалийн газар О.Лхагва-Эрдэнэ О.Пүрэвсүрэн 99074304 puujee1143@yahoo.com www.khovd.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/728
9 Дорнод аймаг дахь гаалийн газар Б.Винтов П.Энхбаяр 99906833 enhee2006@yahoo.com www.dornod.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/711
10 Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар С.Хавал М.Пүрэвжав 88048440 m.pjav@yahoo.com www.bayanulgii.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/701
11 Орхон аймаг дахь гаалийн газар Б.Майдармаа Б.Даваамаа 95772239 b.davaamaa@yahoo.com www.orkhon.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/744
12 Увс аймаг дахь гаалийн газар Д.Төмөр-Өлзий Ч.Мөнхтогтох 99454700 dangaa_ch@yahoo.com www.uvs.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/726
13 Өмнөговь-Гашуунсухайт дахь гаалийн газар С.Батдамба Б.Лхамсүрэн 88385262 dsadsa@yahoo.com www.gashuunsukhait.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/717
14 Сайншанд дахь гаалийн газар О.Цэенрэгзэн Б.Даваадулам 88083944 davaadulam9911@gmail.com www.sainshand.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/708
15 Дархан-Уул аймаг дахь гаалийн газар Д.Даваасүрэн Х.Алтанзул 99373336 altanzul_jack@yahoo.com www.darkhanuul.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/733
16 Өмнөговь-Шивээхүрэн дахь гаалийн газар М.Өнөрбуян Б.Ганбат 88073285 ganbatgsgg@yahoo.com www.shiveekhuren.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/716
17 Завхан аймаг Арцсуурь гаалийн хороо Р.Цэрэндорж Д.Ганбилэг 99601167 gaamaa_nybo@yahoo.com www.zavkhan.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/6548
18 Говь-Алтай аймаг дахь гаалийн хороо Х.Амартүвшин Д.Жамбалсүрэн 99160638 d_jambaa9@yahoo.com www.govialtai.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/706
19 Хөвсгөл аймаг дахь гаалийн хороо Ч.Саранхүү Г.Пүрэвсүрэн 88804220 gpuujee1207@gmail.com www.khuvsgul.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/730
20 Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газар Н.Амарбаатар Х.Нурлан 99035220 kh_nurlan@yahoo.com www.sukhbaatar.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/720