mn GB
Mobile menu

БАРААНЫ АНГИЛЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Эрх зүйн эх сурвалж:

· “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” - ийн тухай Олон Улсын конвенци 1983 он,
· Монгол Улсын Гаалийн тухай хууль 2008 он
· Монгол Улсын Гаалийн тариф, татварын тухай хууль 2008 он

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн талаар

Дэлхийд өрнөж буй үйл явц нь улс орнуудыг гадаад худалдаанд зохицуулалт хийх, барааны урсгалыг хяналтандаа авах, ялангуяа олон улсын гэрээ, хэлэлцээрээр зохицуулагдаж байгаа стратегийн ач холбогдол бүхий барааны хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах шаардлага зэргээс үүдэн Дэлхийн гаалийн байгууллагаас 1983 онд "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн тухай Олон Улсын конвенцийг баталсан.

БТКУС-ийг Конвенцийн 155 хэлэлцэн тохирогч тал, 200 гаруй улс орон, мөн эдийн засгийн болон гаалийн холбоод гаалийн тарифын болон тарифын бус арга хэмжээг тогтоох, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийх, зарим нэр төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлөх, гаалийн хөнгөлөлт үзүүлэхэд ашиглаж байна.

Дэлхийн гаалийн байгууллагаас эмхтгэн боловсруулсан уг конвенци нь Удиртгал, 20 зүйл, Уялдуулсан систем /УС/-ийн Жагсаалт, УС-ийн Ерөнхий тайлбар дүрэм, хэсэг, бүлэг мөрийн тайлбар бүхий хавсралтаас бүрддэг.

Одоогийн байдлаар дэлхийн худалдааны эргэлт дэх барааны 98%-ийг энэ системийн дагуу ангилж байгаа нь олон улсын худалдааны хууль ёсны суурь ангилал болоод байна.

Дэлхийн гаалийн байгууллагаас Уялдуулсан системийн Жагсаалтад 4-6 жилийн хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Гадаад худалдаан дахь барааны бүтэц нь нийгмийн хөгжил, техникийн дэвшил, эрэлт хэрэгцээг дагаад байнга өөрчлөгддөг. Эдгээр өөрчлөлтүүд нь шинэ бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, олон улсын худалдаан дахь бараа эргэлт, нийгэм болон хүрээлэн буй орчинд аюул, хор хохирол учруулж болох бараа бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг ба барааны ангиллыг тодорхой болгох, хэллэг, найруулгыг боловсронгуй болгоход чиглэгддэг. Өнөөдрийн байдлаар Уялдуулсан системд 1992, 1996, 2002, 2007, 2012, 2017 онуудад буюу нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт ороод байна.

Монгол Улс Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Олон улсын конвенцид 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэгдэн орж, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээн дэх даяарчлалын үйл явцад хөл нийлүүлэн хөгжих, гадаад худалдаанд идэвхитэй оролцох алхам болсон.

Манай улс Уялдуулсан системийг дараах зорилгоор хэрэглэж байна. Үүнд:

-үндэсний тарифын тогтолцоо бүрдүүлэх;

-тарифын бус арга хэмжээг тогтоох;

-гадаад худалдааны гаалийн статистик мэдээ гаргах;

-олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийх;

-зарим нэр төрлийн барааг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гэх мэт.

Гаалийн байгууллагын цахим хуудас (customs.gov.mn)наас Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтыг харж болно.

Гаалийн харилцаанд оролцогчдод өгөх мэдээлэл

Гаалийн харилцаанд оролцогч гаалийн байгууллагад хүсэлт гаргаснаар импортын барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулж болно.

Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт гаргахдаа:

1. Гаалийн харилцаанд оролцогч баталсан маягтын дагуу Гаалийн удирдах төв байгууллагад хандан бичгээр хүсэлт гаргана,

2. Гаалийн харилцаанд оролцогч өгсөн мэдээллийнхээ үнэн, зөвийг нотлох зорилгоор дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:
- Гадаад худалдааны гэрээ,
- Худалдааны бичиг баримт
- Гарал үүслийн гэрчилгээ
- Тохирлын гэрчилгээ
- Тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз, сертификат /шаардлагатай бол/

Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам
Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт / маягт/

Барааны ангиллын код тодорхойлохтой холбоотой гомдол, маргаан

Гаалийн харилцаанд оролцогч барааны ангиллын код тодорхойлохтой холбоотой гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу:

1. Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;

2.Гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;

3.Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гаргана.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно. 

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана. 

Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Шилэн дансны утасны жагсаалт

Байгууллагын нэрс Төсвийн шууд захирагчийн нэр Нягтлан бодогчийн нэр Нягтлан бодогчтой холбогдох утас Имэйл Веб хуудас Шилэн данс
1 Гаалийн Ерөнхий Газар Б.Асралт Д.Долгорсүрэн 99096331 dogi_76@yahoo.com www.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/7542
2 ГЕГ-ын Үйлчилгээ аж ахуйн алба Ц.Отгонжаргал А.Болор-Эрдэнэ 99026837 a_bolor745@yahoo.com www.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/694
3 Улаанбаатар хот дахь гаалийн газар Д.Солонго Д.Гантөмөр 99093377 gantumurdorj@yahoo.com www.ub.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/695
4 Буянт-Ухаа дахь гаалийн газар С.Цэцгээ Д.Эрдэнэсүх 99057903 eenee_25x@yahoo.com www.buyant-ukhaa.customs.gov.mn  www.shilendans.gov.mn/org/696
5 УХШИГГазар Б.Даваасүрэн Н.Лхагва 88087997 lkhagva7997@yahoo.com www.post.customs.gov.mn   www.shilendans.gov.mn/org/697
6 Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар М.Дамдинхорол С.Чулуунбат 99037016 chuka_670522@yahoo.com www.selenge.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/723
7 Замын-Үүд дэхь гаалийн газар Д.Зоригоо Г.Удвалмядаг 91914277 udval_918@yahoo.com www.zamiinuud.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/709
8 Ховд аймгийн Булган дахь гаалийн газар О.Лхагва-Эрдэнэ О.Пүрэвсүрэн 99074304 puujee1143@yahoo.com www.khovd.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/728
9 Дорнод аймаг дахь гаалийн газар Б.Винтов П.Энхбаяр 99906833 enhee2006@yahoo.com www.dornod.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/711
10 Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар С.Хавал М.Пүрэвжав 88048440 m.pjav@yahoo.com www.bayanulgii.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/701
11 Орхон аймаг дахь гаалийн газар Б.Майдармаа Б.Даваамаа 95772239 b.davaamaa@yahoo.com www.orkhon.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/744
12 Увс аймаг дахь гаалийн газар Д.Төмөр-Өлзий Ч.Мөнхтогтох 99454700 dangaa_ch@yahoo.com www.uvs.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/726
13 Өмнөговь-Гашуунсухайт дахь гаалийн газар С.Батдамба Б.Лхамсүрэн 88385262 dsadsa@yahoo.com www.gashuunsukhait.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/717
14 Сайншанд дахь гаалийн газар О.Цэенрэгзэн Б.Даваадулам 88083944 davaadulam9911@gmail.com www.sainshand.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/708
15 Дархан-Уул аймаг дахь гаалийн газар Д.Даваасүрэн Х.Алтанзул 99373336 altanzul_jack@yahoo.com www.darkhanuul.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/733
16 Өмнөговь-Шивээхүрэн дахь гаалийн газар М.Өнөрбуян Б.Ганбат 88073285 ganbatgsgg@yahoo.com www.shiveekhuren.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/716
17 Завхан аймаг Арцсуурь гаалийн хороо Р.Цэрэндорж Д.Ганбилэг 99601167 gaamaa_nybo@yahoo.com www.zavkhan.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/6548
18 Говь-Алтай аймаг дахь гаалийн хороо Х.Амартүвшин Д.Жамбалсүрэн 99160638 d_jambaa9@yahoo.com www.govialtai.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/706
19 Хөвсгөл аймаг дахь гаалийн хороо Ч.Саранхүү Г.Пүрэвсүрэн 88804220 gpuujee1207@gmail.com www.khuvsgul.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/730
20 Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газар Н.Амарбаатар Х.Нурлан 99035220 kh_nurlan@yahoo.com www.sukhbaatar.customs.gov.mn www.shilendans.gov.mn/org/720