mn GB
Mobile menu
ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ УУЛЗАЛТ

ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТ…

    Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Европын Холбооны Монгол Улсын Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор МҮХАҮТ-д гадаад худалдаанд оролцогч...

205 КГ ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮГИЙН ҮНДЭС ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДЛАА

205 КГ ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮГИЙН ҮНДЭС ХИЛЭЭ…

Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны 08-р сарын 27-ний өдөр Монгол Улсын иргэн Л өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн нүүрс дунд 10 боодол, нийт 205...

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ  ГАЗАР, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ БООМТЫН ЗАХИРГААТАЙ  ВИДЕО ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНХ…

Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа.

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭН…

         Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар боомтуудыг шинэчлэх, бүтээн байгуулалтын ажлууд, БНХАУ-ын...

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХ 600 САЯ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН СОЛИЛЦОХ ЗАХИДАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ГААЛИЙН Х…

   Монгол улсын хилийн боомтуудын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд гарын үсэг зурлаа

ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРТ ГАДААД ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧИД САЙН ДУРААРАА НЭГДЭЖ, ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

050 AEO Logo ORG 2018 06 12

Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, Гааль-Бизнесийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэнюм. Энэхүү хөтөлбөрт гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж нь сайн дураараа нэгдэж, хамрагдах боломжтой. Тус хөтөлбөрийн хүрээ нь олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэж оролцдог экспортын, импортын, улс хоорондын тээвэрлэгчийн, тээвэр зуучийн, баталгаат бүсийн, гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж хамрагдах юм.

Гаалийн байгууллагаас итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн /ИААН/ хөтөлбөрийг 2010 оноос судалж, энэ онд албан ёсоор хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, БНХАУ, БНСУ, ОХУ-тай хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг хийж, туршлага солилцон, Дэлхийн Гаалийн Байгууллага болон бусад орны гаалийн байгууллагын шилдэг туршлага, дэмжлэгийг авч ажилласны үр дүнд ГЕГ-ын даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн А/134 тоот тушаалаар “Гаалийн итгэмжлэл олгох журам”-ыг баталж гаргасан.

Уг хөтөлбөр нь дээр заагдсан гадаад худалдааны төрлөөр гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгжид гаалийн байгууллагаас тавьсан тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд хөнгөлөлт үзүүлэн, Гааль-Бизнесийн түншлэлийг харилцан итгэлцэлд суурилсан хэлбэрт шилжүүлэхэд оршино.

Дараах үндсэн 4 бүлэг шалгуур үзүүлэлтийг хангасан хуулийн этгээдэд гаалийн итгэмжлэл олгохоор журамласан.(4 бүлэг шалгуур үзүүлэлт нь дотроо маш нарийн задаргаатай) Үүнд:

1. Хууль сахилтын түвшин сайн гэж тогтоогдсон байх;

2. Хуулийн этгээдийн үйл ажиллагааны дотоод хяналт сайн байх;

3. Санхүүгийн чадавхитай байх;

4. Гадаад худалдааны аюулгүй байдлын стандартыг чанд сахих.

Гаалийн итгэмжлэл авахыг хүссэн хуулийн этгээд дараах нөхцөл шаардлагыг хангасан байна.Үүнд:

1. монгол улсад бүртгэлтэй байх;

2. тодорхойлогдсон гадаад худалдааны төрлөөр сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;

3. хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бол давуу эрхийн хувьцааг эзэмшдэг байх;

4. гаалийн болон бусад татварын өргүй байх;

5. хуулийн этгээд сүүлийн нэг жилд зөрчил үйлдэж, шийтгэл хүлээгээгүй байх;

6. хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, компанийн 10 хувь ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч, санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, хуулийн зөвлөх нь сүүлийн 2 жилд гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээгүй байх;

7. өөрийн өмчлөлийн агуулах, байр, талбай, байгууламжтай байх, хэрэв түрээсээр ашигладаг бол нэг жилээс доошгүй хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан байх;

8. гааль, гадаад худалдааны, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системтэй байх.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид дараах хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд:

1. Гаалийн бүрдүүлэлтийг нэн даруй, дараалал харгалзахгүй хийх;

2. Барааг эзэмшигчийн байр, агуулах, талбайд түр хугацаагаар хадгалах;

3. Нийт гаалийн бүрдүүлэлтийн 90 хүртэлх хувийг бараанд хийх шалгалтаас чөлөөлөх;

4. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар эрх олгосноор гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах;

5. Нэг сарын хугацаанд хэд хэдэн ачилтаар нийлүүлэгдэх нэг нэр төрлийн бараанд зөвхөн нэг гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлтийг багцалж урьдчилан хийх;

6. Гаалийн хууль тогтоомжийн болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, гомдлыг нэн даруй шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий гаалийн улсын байцаагчийг гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан томилох;

7. Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн талаар олон нийтэд сурталчлах;

8. Гаалийн бүрдүүлэлтийг барааны байршлаас үл хамааран аль ч гаалийн байгууллагад гаалийн бүрдүүлэлт хийх;

9. Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан бусад улс оронд хөнгөлөлт эдлэх.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

• ААНБ-ын өрсөлдөх чадвар дээшилж, Монгол улсын эдийн засгийн хөгжилд шууд бусаар нөлөөлнө.

• Олон улсын түвшинд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд Монгол улсын нэр хүнд өсч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

• Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг дээшилнэ.

• Гаалийн байгууллага нөөцөө зөв хуваарилах боломж бүрдэнэ.

• Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.

• Олон улсын хэмжээний хөтөлбөрт нэгдэж орсноор бусад улс орнуудтай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах замаар гаалийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл авч хөтөлбөрт хамрагдаж, хамтран ажиллахыг хүссэн импорт болон экспортын үйл ажиллагаа эрхэлдэг гаалийн байгууллагын шаардлагыг бүрэн хангаж чадна гэсэн хуулийн этгээд ГЕГ-ын Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтэстэй холбогдон мэдээлэл авах боломжтой юм.

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ УУЛЗАЛТ

ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛА…

    Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Европын Холбооны Монгол Улсын Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах...

Дэлгэрэнгүй
205 КГ ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮГИЙН ҮНДЭС ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДЛАА

205 КГ ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮГИЙН ҮНДЭС ХИЛЭЭР ГАР…

Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны 08-р сарын 27-ний өдөр Монгол Улсын иргэн Л өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн нүүрс...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ  ГАЗАР, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ БООМТЫН ЗАХИРГААТАЙ  ВИДЕО ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНХАУ-ЫН…

Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ…

         Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар боомтуудыг...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХ 600 САЯ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН СОЛИЛЦОХ ЗАХИДАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ГААЛИЙН ХЯНАЛТ…

   Монгол улсын хилийн боомтуудын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд гарын үсэг зурлаа

Дэлгэрэнгүй
Дэлхийн Гаалийн Байгууллагын Ази, Номхон Далайн Бүс нутгийн дэд даргалагчаар Бүгд Найрамдах Индонез Улсын гааль ажиллахаар боллоо

Дэлхийн Гаалийн Байгууллагын Ази, Номхон Дала…

  Дэлхийн Гаалийн Байгууллагын Ази, Номхон Далайн Бүс нутгийн дэд даргалагчаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гаалийн байгууллага 2020 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 2020-2022 онд...

Дэлгэрэнгүй
“ДГБ-ЫН 2020 ОНЫ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН”-Д КАЗАКСТАН УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “МИНИЙ ҮНЭНЧ НАЙЗ” (MY FAITHFUL FRIEND) ЗУРАГ ШАЛГАРЛАА

“ДГБ-ЫН 2020 ОНЫ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН”-Д КА…

Дэлхийн гаалийн байгууллагаас Гишүүн орнуудын дунд гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн буюу 12 дахь жилийн гэрэл зургийн уралдааныг ДГБ-ын...

Дэлгэрэнгүй
МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Эх орны дөрвөн зүг, найман зовхист Гаалийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчид болон та бүхний гэр бүлийнхэнд Монгол улсын Тулгар төрийн 2229, Их Монгол...

Дэлгэрэнгүй
ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ НЭР ТОМЬЁОНЫ АНГЛИ-МОНГОЛ ТАЙЛБАР ТОЛЬ БИЧИГ ГААЛЬЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛЛОО

ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ НЭР ТОМЬЁОНЫ АНГЛИ-МОНГО…

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2013 онд байгуулагдаж, 2017 онд хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ далайд гарцгүй Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл болоод...

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 135/136 ДУГААР ЭЭЛЖИТ ЧУУЛГАН АНХ УДААГАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БОЛЛОО

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 135/136 ДУГААР Э…

Дэлхийн Гаалийн байгууллага (ДГБ)-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 135/136 дугаар ээлжит Чуулган анх удаагаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 25-нд амжилттай...

Дэлгэрэнгүй