mn GB
Mobile menu

"ГААЛЬЧДЫН ХҮҮХДҮҮД" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

DSC 6481

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлыгтөрийн байгууллагууд дэмжин ажиллаж байна. Чингис Хаан ОУНБуудалд 2019 оны 5-р сарын 26-ны өдөр Буянт Ухаа дахь Гаалийн газар “Эх үрсийн баяр”-ыг гаалийн ажилдтнуудын гэр бүлд зориулан“Гаальчдын хүүхдүүд”сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд “Гаальчдын хүүхдүүд”-ийн дунд гар зураг, эссе бичлэгийн уралдаан зарлаж, тус уралдаанд 54 гар зураг, 16 эссе бичлэг ирснийг “Эрдмийн өргөө дунд сургуулийн мэргэжлийн багш нар шүүж байр эзлүүлсэн юм.

Дэлгэрэнгүй: "ГААЛЬЧДЫН ХҮҮХДҮҮД" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

61076529 588763528299495 6125256824527519744 n

Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдаж байна. Хуралдаанд ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Куниа Микурияа, Нарийн бичгийн дарга нарын газрын “Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газар”-ын дэд дарга, НҮБ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх албаны дарга, Ази, Номхон далайн бүс нутгийн гаалийн байгууллагын дарга, дэд дарга нар АНУ-ын Хил гаалийн агентлаг, Их Британы Гааль, татварын газар, Олон улсын иргэний нисэхийн холбооны удирдлага болон албаны бусад хүмүүс, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Дэлгэрэнгүй: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

МОНГОЛ УЛС ДАХЬ ИХ ТҮМЭН САНААЧИЛГЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН 3 ДУГААР УУЛЗАЛТ

12345699999999

Их Түмэн Санаачилга (ИТС) 2006 оноос буюу байгуулагдсан цагаас хойш Монгол Улс гишүүн орноор байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Оросын Холбооны Улс тус санаачилгын гишүүн орнууд юм. Монгол Улс дахь Ажлын нэгж буюу Оролцогч талууд (Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Стратеги судалгааны хүрээлэн, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгууд) бол ИТС-д Монгол Улсын хамтын ажиллагааг чиглүүлэгч гол суурь болдог. Гэхдээ ИТС-ын зургаан үндсэн салбар (тээвэр, худалдаа ба хөрөнгө оруулалт, аялал жуучлал, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй) хоорондын Монгол Улс дахь хамтын ажиллагаа, харилцаа хангалтгүй, ИТС механизмын үйл ажиллагааны зарчмын тухай ойлголт дутуу байгаа явдал ИТС-ын хүрээнд хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байдалд хүргэж байна. Гаалийн ерөнхий газар нь ИТС-ын “Худалдаа ба хөрөнгө оруулалтын хороо”, “Гаалийн дэд хороо”-ны үйл ажиллагаанд өөрийн чиг үүргийн хүрээнд оролцож ирлээ.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС ДАХЬ ИХ ТҮМЭН САНААЧИЛГЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН 3 ДУГААР УУЛЗАЛТ

Испани улсаас шуудан илгээмж ашиглан их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хил нэвтрүүлэх гэж завдсаныг илрүүллээ

59566802 2336775953051311 1930700757191884800 n

Кашиш" гэх нэршилтэй 3 килограмм орчим сэтгэцэд нөлөөт бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмж ашиглан илрүүллээ.

Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг болох бөгөөд тухайн хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагатай хамтран явуулж байна.


59965869 416808782200696 6572741727566692352 n60306443 1100888690034816 782765494867329024 n

НҮҮРСЭНД 25 КГ ЧИХЭР ӨВС, 570 КГ АДУУНЫ ӨЛӨН ГЭДЭС НУУЖ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ ХУУЛЬ БУСААР ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

gaali--182533-1449462203

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 4-нд Гашуунсухайт дахь боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэхээр завджээ.

Дэлгэрэнгүй: НҮҮРСЭНД 25 КГ ЧИХЭР ӨВС, 570 КГ АДУУНЫ ӨЛӨН ГЭДЭС НУУЖ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ ХУУЛЬ БУСААР ГАРГАХ...

ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ.

239281-29042019-1556532263-1032907997-collage 1

Замын-Үүд дэх Гаалийн газарт энэ сарын 29-ний өдөр УБ-Эрээн чиглэлийн суудлын галт тэргэнд зорчин явсан БНХАУ-ын иргэн Л.Ж гар тээшиндээ 7 ш бугын чив нуусан байжээ.

Дэлгэрэнгүй: ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

logo blue

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр тогтоолын дагуу 2018.01.01-нээс 2019.01.01 өдөр хүртэлх хугацаанд импортлосон тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц импортлосон аж ахуйн нэгж иргэд бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад хандаж татвар буцаан авах асуудлаа 2019 оны 6 дугаар сарын 1-ний дотор шийдвэрлүүлнэ үү.

“ЗЭРЛЭГ АМЬТНЫГ ХАМГААЛАХ, ХУУЛЬ БУС ХУДАЛДАА, ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО БА АЛБАНЫ ЭРЭЛЧ НОХОЙ АШИГЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

logo tom blue

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг хамтран “Зэрлэг амьтныг хамгаалах, хууль бус худалдаа, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын оролцоо ба албаны эрэлч нохой ашиглахын ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. (2019.03.22) Уулзалтад ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нар оролцож үг хэллээ.

Дэлгэрэнгүй: “ЗЭРЛЭГ АМЬТНЫГ ХАМГААЛАХ, ХУУЛЬ БУС ХУДАЛДАА, ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

logo

     Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА