mn GB
Mobile menu

ГЕГ-ЫН ЗТХБГ-ЫН ХАР ТАМХИНЫ ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДАРГА Б.СҮХБААТАРЫГ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, НҮБ-ИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ГАЗРААС "АЛДРЫН МЕДАЛЬ", СЕРТИФИКАТААР ШАГНАВ

Sukhbaatar

Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны талаарх азийн бүсийн орнуудын сэдэвчилсэн хуралдаан Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод   2019 оны 8 дугаар сарын 26-29  өдрүүдэд зохион байгуулагдлаа. Афганистан, Бутан, Бангладеш, БНХАУ, Иран, Малдив, Монгол, Непал, Пакистан, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг улсуудын зочид төлөөлөгчид озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм. Хуралдааныг дээрх улс орнуудын Засгийн газрыг Монреалийн Протоколын хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэн ажилладаг Ази номхон далайн бүсийн алба CAP (НҮБ Байгаль орчны хөтөлбөрийн харъяа) болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны озоны үндэсний алба хамтран зохион байгуулсан юм.  

Дэлгэрэнгүй: ГЕГ-ЫН ЗТХБГ-ЫН ХАР ТАМХИНЫ ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДАРГА Б.СҮХБААТАРЫГ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА,...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

DFDSFDS

           Монгол улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүллээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

АНУ-ЫН САНГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, СУРГАГЧ БАГШ НАР “ХУУРАМЧ МӨНГӨ, ПАСПОРТЫГ ХЭРХЭН ТАНИХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙВ

USA

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар АНУ-ын монгол дахь элчин сайдын яам, АНУ-ын Сангийн яамны сургагч багш болон Гадаад харилцааны яамны Дипломат аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн нарын хамтарсан  “Хуурамч мөнгийг таньж илрүүлэх”, “Хуурамч бичиг баримтыг илрүүлэх”, “Бусдын бичиг баримтыг хуурамчаар ашиглаж байгаа этгээдийг илрүүлэх”, “Хуурамч мөнгөн тэмдэгт, бичиг баримтыг хийдэг будаг тэдгээрийн онцлог шинжүүдийг таних” тухай сэдэвт хичээлүүдийг Гаалийн ерөнхий газар дээр 2019 оны 08 дугаар сарын 23-нд зохион байгууллаа. Сургалтанд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх, зохион байгуулалтын нэгж, Улаанбаатар дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газрын нийт 25 Гаалийн улсын байцаагч нар хамрагдсан юм.

Дэлгэрэнгүй: АНУ-ЫН САНГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, СУРГАГЧ БАГШ НАР “ХУУРАМЧ МӨНГӨ, ПАСПОРТЫГ ХЭРХЭН ТАНИХ” СЭДВЭЭР...

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГДСЭН САН БАЙГУУЛАГДАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

WeChat Image 20190801130700

Олон улсын санхүүгийн корпорациас дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар Монгол Улсын “Гадаад худалдааны үндэсний мэдээллийн сан” бий болгох Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурлаа.
Уг гэрээ хэрэгжиж, Худалдааны мэдээллийн санг байгуулснаар Засгийн газрын байгууллага болон худалдаа эрхлэгчид зэрэг бүх оролцогчдын худалдааны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар худалдааг идэвхжүүлэх, худалдааны болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой журмыг сайжруулах боломж бүрдэх юм.
Түүнчлэн Гааль, хилийн хяналтыг боловсронгуй болгосноор гадаад худалдаан эрхлэгч нар, тэдгээрийн хамтрагчдад хил дамжуулан худалдаа хийхэд хялбар болно.

WeChat Image 20190801130630

 

ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

99999

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын  Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд 2019.06.27-ны өдөр АНУ-аас чингэлэгээр ирсэн, “А” компани хуучин хувцас гэж мэдүүлсэн түүвэр ачаандаа  хязгаарласан бараа болох  ангийн бууны сум 49,000 ширхэгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан  үйлдлийг УБГГ-ын Гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч “М”, гаалийн улсын байцаагч “Б”, эрэлч нохой хариуцсан  гаалийн улсын байцаагч  “Б” нар илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

Дэлгэрэнгүй: ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

10-14

НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 26-ныг Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас хар тамхины хор хөнөөлийг иргэдэд сурталчлан таниулах, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг чадавжуулах зорилгоор Улаанбаатар хот, Буянт-Ухаа, Улсхороонондын шуудан илгээмж дэхь гаалийн газар , Дорнод, Сэлэнгэ, Замын Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт,  Хөвсгөл, Орхон , Дархан болон бусад гаалийн газар хороодод өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид хамтран оролцож байна.

Дэлгэрэнгүй: ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ha

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны 06 дугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Гаалийн ерөнхий газрын харъяа Дорнод аймаг дахь Гаалийн газрын Ульхан, Хавирга, Баянхошуу, Эрээнцав дахь салбарын хил, гааль, цагдаа, гадаадын иргэн, харъяат, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудад хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД...

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

60864311 2375559915840113 6687139272417345536 n

Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс санаачлан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл(TRAM)-тэй хамтран“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтыг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улсхоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар,  Дархан-Уул аймаг дахь гаалийн газар, Орхон аймаг дахь гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газрын нийт 115 албан хаагчдыг хамруулан Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ...

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    IMG 8610

    Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөр нь гадаад худалдааны түнш орны гаалийн байгууллагатай Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (цаашид ХХЗХ гэх) байгуулсны үндсэн дээр хэрэгжих боломж бүрддэг.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН...