mn GB
Mobile menu

ДОРНОДЫН ГААЛИЙН ГАЗАР, МАНЖУУРЫН ГААЛИЙН ЦАГДААГИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

china deligations 2

Дорнод аймаг дахь Гаалийн газар, БНХАУ-ын Манжуурын Гаалийн байгууллага хооронд хамтарч ажиллах гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Энэхүү ажлын хүрээнд Дорнод аймаг дахь Гаалийн газар, Манжуурын Гаалийн цагдаагийн газрын анхдугаар уулзалт 12 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Хайлаар хотод Хайлаарын Гаалийн газарт зохион байгууллагдав.

Дэлгэрэнгүй: ДОРНОДЫН ГААЛИЙН ГАЗАР, МАНЖУУРЫН ГААЛИЙН ЦАГДААГИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР САНАЛ АВЧ БАЙНА

logo blue

       2008 оны 7 сарын 1-ээс үйлчилж эхэлсэн ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал авч байна. Нийт гаалийн харилцаанд оролцогч та бүхэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал хүсэлтээ Гаалийн ерөнхий газрын доорх утсаар болон цахим шуудангаар ирүүлнэ үү.

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Утас: 350962

 

ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ

“МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТАД ОРОЛЦОВ

ATG surgalt

Нийслэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн салбар, нэгжийн эрх бүхий албан тушаалтныг хамруулсан сургалтыг 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ...

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГУУДЫН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

temtseen-anons

    Монгол Улсын Засгийн Газрын агентлаг хоорондын Спортын Аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 11 сарын 29-30-нд Буянт Ухаа Спортын Ордонд амжилттай зохиогдлоо.       

Дэлгэрэнгүй: ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГУУДЫН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

logo

Та бүхнийг гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

Дэлгэрэнгүй: АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

suld

Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийт гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд танилцуулж байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

АВСТРАЛИЙН САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Picture 006

     Австралийн засгийн газрын санхүүжилттэй Scope Global олон улсын байгууллагын Зүүн Азийн бүс нутаг хариуцсан захирал Ноён Паул Женкинс Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбаттай 2014 оны 11-р сарын 19-нд уулзаж 2015 онд Австралийн сайн дурын ажилтныг Гаалийн Ерөнхий Газарт ажиллуулан, гаалийн байцаагч нарыг төрөл бүрийн чиглэлээр мэргэшүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон.

Дэлгэрэнгүй: АВСТРАЛИЙН САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО.

IMG 4662

      Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас “Хилийн аюулгүй байдал ба шилжилт хөдөлгөөний асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
      Дээрх хуралд тавигдах илтгэлийг сонгон шалгаруулахад ГЕГ-ын гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэнгийн “Хилийн аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөний эрсдэлийн дүн шинжилгээ: Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл шалгарсан.


10822181 10205395703240531 2014188336 n

      Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2014 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Тажикистан Улсын Душанбе хотод зохион байгуулагдлаа.
      “Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага”-ын Тажикистан Улсад байрлах “Хилийн удирдлагын коллеж” нь хилийн судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэхийн тулд хилийн аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудалд эрдэмтэн, судлаачид, хилийн хяналтын байгууллагууд хэрхэн хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, ЕАБХАБ-ын гишүүн 57 орноос 21 орны 30 төлөөллийг оролцуулсан.

group photo

       Улс орнуудын хилийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар тавигдаж буй энэ үед хил, гааль, цагаачлалын албаны ажилтнууд болон судлаачдад хилийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийгдсэн онол, практикийн судалгаатай холбоотой асуудлуудаар харилцан мэдээлэл солилцох боломж олгох, хилийн хяналтын шинэлэг арга барилд суралцах, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж байлаа.
      Монгол Улсын Гаалийн байгууллагын төлөөллийн тавьсан илтгэл нь онц сонирхолтой, хуралд оролцогчдын анхаарлыг татахуйц,  тодорхой судалгаа шинжилгээнд үндэслэн асуудал хөндөн тавьсанаараа их ач холбогдолтой байлаа.

 

БАЙГАЛИЙН ХАГАС ҮНЭТ ЧУЛУУГ ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Chuluu 1

    Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх аливаа зөрчлийг илрүүлэх зорилгоор Гаалийн байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрч байна.
    Тухайлбал 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг дахь Шивээхүрэнгийн боомтоор БНХАУ-руу гарах чиглэлд явж 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн фургон маркийн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллага, Гаалийн байгууллагаас хамтран саатуулж, үзлэг шалгалт хийсэн байна.
    Түр саатуулсан тухайн автомашины жолооч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Н-г байлцуулан тээврийн хэрэгсэлд нарийвчилсан үзлэг шалгалтыг хийхэд, тээврийн хэрэгслийн дотор хана таазыг зориудаар тоноглож, тухайн хэсэгтээ 125 кг улаан өнгийн байгалийн хас чулууг нуун далдалсан байсан нь илэрлээ.

Дэлгэрэнгүй: БАЙГАЛИЙН ХАГАС ҮНЭТ ЧУЛУУГ ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ПОЛИМЕР ТҮҮХИЙ ЭД ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Picture 032

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газарт Гаалийн төв лаборатори, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс хамтран гадаад худалдааг хөнгөвчлөх, хууль ёсны худалдааг дэмжих, гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох зорилтын хүрээнд полимер түүхий эд импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ПОЛИМЕР ТҮҮХИЙ ЭД ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УУЛЗАЛТ ЗОХИОН...

ТАРВАГАНЫ АРЬС УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ.

aris 3

     Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг хэдий боловч хууль бус үйлдэл буурахгүй байна.

Дэлгэрэнгүй: ТАРВАГАНЫ АРЬС УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ.

ГАЛТ ЗЭВСГИЙН СУМ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

20141027 161152ok

   Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
ГЕГ-ын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн гаалийн улсын байцаагч нар 2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр АНУ-с илгээгдэн ирсэн чингэлэг бүхий түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалтыг зохион байгуулан ажиллалаа.

Дэлгэрэнгүй: ГАЛТ ЗЭВСГИЙН СУМ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА