mn GB
Mobile menu

Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллахаар боллоо

1

Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудын хамтарсан тушаал батлагдлаа. Энэ тушаалд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Дэлгэрэнгүй: Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллахаар боллоо

Тендерийн урилга

logo

2015 оны 5-р сарын 1-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 2/2015

Гаалийн ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Гаалийн улсын байцаагчийн зуны ажлын хувцас, хавар, намрын хүрэм, өвлийн ажлын хувцас, костюм, цагаан, цэнхэр сорочкан цамц нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй: Тендерийн урилга

ОХУ-ын Гаалийн эрэлч нохойн албаныхан ажлын айлчлал хийж байна

0J8A4380

ОХУ-ын Холбооны Гаалийн албаны Эрэлч нохойн сургалтын төвийн орлогч дарга В.А. Филиппов, Гаалийн эрэлч нохойн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлтсийн дарга С.А.Мухортов, Шуурхай хяналтын хэлтсийн орлогч дарга С.Ю.Эрдниев нарын албаны хүмүүс Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Дээрх зочид Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, түүний дэргэдэх Эрэлч нохойн албанд 2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 17-ний хооронд албан ёсны айлчлал хийж, ажиллах юм.

0J8A4411

 

Албан айлчлалын зорилго нь Монгол Улсын Гаалийн байгууллагын эрэлч нохойн албаны бааз суурийг бэхжүүлэх, хоёр улсын Гаалийн албаны эрэлч нохойн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, гаалийн эрэлч нохойн хамтарсан сургалт зохион байгуулах, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдааны луйвартай тэмцэж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх болон боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаа юм.

Мөн Гаалийн хамтын ажиллагааны ерөнхий байдлыг ярилцаж, Эрэлч нохойн албанд тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцох юм.

Энэ нь хоёр улсын гаалийн эрэлч нохойн албаны цаашдын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой гэж хүлээж байна.

dog

“ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-ийг баталгаажууллаа

 

Picture 018

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хооронд “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2015 оны 04 дүгээр сарын 07 өдөр зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй: “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-ийг баталгаажууллаа

Инээмсэглэл

smiley-face-digital-art-hd-wallpaper-1920x1200-19553

Сангийн сайдын 2015 оны 02 тоот албан даалгавар “Орлогын биелэлтийг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх”, мөн гаалийн харилцаанд оролцогч нарт Гаалийн байгууллагаас үйлчилгээний стандартыг мөрдөн хурдан шуурхай саадгүй үйлчлэх, Гааль-Бизнесийн түншлэлийг хөгжүүлэх, худалдааны саад тотгорыг арилгаж төрийн албаны найрсаг үйлчилгээг эрхэмлэх, мөн нийслэл Улаанбаатар хотын захиргаанаас 2015 оныг “НАЙРСАГ УЛААНБААТАР” болгосонтой холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газраас “ИНЭЭМСЭГЛЭЛ” аяныг эхлүүллээ.

Дэлгэрэнгүй: Инээмсэглэл

Санхүүгийн аудитийн дүгнэлт

logo

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.2-д заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын багцын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлт, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад тайлбар тодруулга бүхий санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийв.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

“Хил хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал”

logo

“Хил хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй: “Хил хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал”

Гааль, хилийн хяналтын байгууллагуудын зөвлөлдөх уулзалт

dornod 1

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2015 оныг “Хилийн нэгдсэн менежментийн жил” болгон зарласан билээ.

Энэ ажлын хүрээнд “Хамтын ажиллагааны үр өгөөжийг сайжруулъя” хилийн хяналтын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газраас санаачлан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зүүн бүсэд амжилттай зохион байгууллаа.

dornod 2

Дэлхийн улс орнуудын Гаалийн байгууллага бүр хил дээрх үйл ажиллагаагаа илүү түргэн шуурхай болгон сайжруулах, үүний тулд хамтарч ажилладаг хилийн хяналтын байгууллага болон хөрш орны Гаалийн байгууллагуудтай хамтын ажиллгаагаа улам өргөжүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг “гадаад худалдаа” биднээс шаардаж байна.

Дэлхийн гаалийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийж байгаа энэ ажил нь нөгөө талаас Дорнод аймаг дахь Хавирга-Ар хашаатын боомт байнгын үйл ажиллагаанд шилжсэнтэй холбоотой хийгдэж буй ажил юм.

Хэдийгээр хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, чиг үүрэг, эрх хэмжээ харилцан адилгүй ч хилийн хяналтын байгууллагууд хамтран ажилласнаар “Хилийн нэгдсэн мененжмент”-ийн давуу талууд болох хилийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмж сайжрах, үйл ажиллагааны давхардал багасах, өртөг зардал хэмнэх, хамтын ажиллагааны зохистой оролцоог бий болгох, тээврийн зардал багасах, мэдээлэл солилцоо өргөжих болон хилийн үйл ажиллагаанд оролцогчдын уялдаа холбоо сайжрах зэрэг үр дүнтэй.

dornod 3

 

Даяарчлалын үйл явц хурдацтай тэлэх тутам олон улсын худалдааны аюулгүй байдлыг хангах, түүнчлэн дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэг, худалдааны луйвартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангахад бусад орны хилийн хяналтын байгууллагууд аль хэдийнээ хамтран ажилладаг болсон байна. Энэ шаардлага бидэнд ч нэгэн адил тавигдаж байна.

Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудаа олон нийтэд сурталчлах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн холбогдолтой дүрэм журмыг ил тод, ойлгомжтой, нэг мөр байдлаар хэрэглэх, гаалиар үйлчлүүлэгч байгууллага, бизнесийн хүрээнийхэний саналыг дүрэм журамдаа тусгуулах, гааль бизнесийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Гаалийн байгууллагаас цаашид ч тодорхой ажлуудыг хийх болно.

dornod 4

“Хамтын ажиллагааны үр өгөөжийг сайжруулъя” уулзалтад оролцогчдоос цаашдын “Харилцан ойлголцлын санамж бичиг” гаргахаар тохиролцлоо.

Хилийн хяналтын байгууллагын удирдлагууд уулзалтаараа хил дээр болж бүтэж байгаа зүйл ярихаасаа илүүтэйгээр хүндрэлтэй байгаа асуудал, түүнээс гарах арга замыг эрэлхийлэн ярилцаж нэгдсэн ойлголтод хүрсэн нь энэхүү уулзалтын гол ач холбогдол боллоо.

Замын-Үүд дэх Гаалийн газарт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

DSC 0201

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, гаалийн харилцаанд оролцогчдод хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: Замын-Үүд дэх Гаалийн газарт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

“Гаалийн Цом-2015” амжилттай зохион байгуулагдлаа

Picture 258

Гаалийн ерөнхий газрын нийт ажилтан, ажиллагсдын дунд зохион байгуулагддаг спортын олон төрөлт “ГААЛИЙН ЦОМ-2015” тэмцээн 2015 оны 03 дугаар сарын 20-23 өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Picture 594

Энэхүү спортын олон төрөлт тэмцээн нь 2001 оноос эхлэн жил бүр сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, шатар гэсэн 5 төрлөөр 15 дахь дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Picture 610

Тэмцээний зорилго нь нийт гаалийн улсын байцаагчдын бие бялдар, эрүүл мэнд, хамтач зорилгыг хөхиүлэн дэмжих зорилготой бөгөөд Гаалийн байгууллагын удирдлагаас онцгой анхааран дэмжиж ирсэн байна.

Picture 694

“ГААЛИЙН ЦОМ-2015” тэмцээнд нийт гаалийн газар хороодын 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж бахдам сайхан амжилт гаргасан юм.

Picture 697

Энэ удаагийн олон төрөлт тэмцээний нийт дүнгээр 1-р байр, Алтан медаль, Шилжин явах цомын эзнээр Гаалийн Ерөнхий Газрын баг тэргүүн байранд, 2-р байр, Мөнгөн медалийн эзнээр Улаанбаатар хот дахь Гаалийн Газрын баг, 3-р байр Хүрэл медалийн эзнээр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын баг тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцож бахдам сайхан амжилт үзүүлж шалгарсан нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилд хүсэн ерөөе.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Б.ЦЭНГЭЛ ТОМИЛОГДЛОО.

01 zurag

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Цэнгэл томилогдон ажиллаж эхэллээ.

Б.Цэнгэл нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, Япон улсын Токио хотын Итабаши дүүргийн захиргаа, орон нутгийн удирдлагад “Засаг захиргаа”-ны чиглэлээр, мөн Токио хотын Гаалийн институт-д “Гаалийн удирдлага”-ын чиглэлээр суралцаж мэргэшсэн.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Б.ЦЭНГЭЛ ТОМИЛОГДЛОО.

Төрийн албаны зөвлөлийн ГЕГ-ын дэргэдэх Салбар зөвлөлийн 2014 оны ажлыг Төрийн албаны зөвлөлөөс үнэллээ.

logo

ТАЗ-ийн 2015 оны 2-р сарын 12-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн 2014 оны үйл ажиллагааны дүнг ТАЗ-ийн 2014 оны 126-р тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажилагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу хэлэлцэж нэгдсэн дүнг гаргасан байна. Уг үнэлгээгээр ГЕГ-ын дэргэдэх Салбар зөвлөл нь 162 оноогоор 15 агентлаг болон бусад байгууллагуудаас 4-р байр эзэлсэн байна.

Өмнөх жилүүдийн үнэлгээгээр, 2012 онд 110 оноогоор 9-р байр, 2013 онд 120 оноогоор мөн 9-р байр эзэлж байсан байна.

Салбар зөвлөлүүдийн 2014 оны үйл ажиллагааг дүгнэх тухай