mn GB
Mobile menu

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

logo blue

Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ 4-р сарын 2-4 ны өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргасан байна. Эдгээр өдрүүдэд Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно.

Дэлгэрэнгүй: ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй байхыг Дэлхийн гаалийн байгууллага анхаарууллаа

face masks

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-аас нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хуурамч эм, эмийн зүйл, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, ялангуяа цахим худалдаагаар худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр барааг хэрэглэх нь хүний амь насанд аюул учруулна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй тэмцэж байгаа энэ үед гэмт хэргийн бүлэглэл, хууль бусаар болон хуурамч бараа нэвтрүүлэх явдал гарсаар байгаа нь гаалийн байгууллагууд зорчигчдын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ, хууль бус үйлдэлтэй тэмцэх арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд ирүүлсэн гишүүн орнуудын мэдээллээс харахад хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний дотор амны хаалт, гар ариутгах хэрэгслийн зөрчил нэмэгджээ.

Дэлгэрэнгүй: Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй байхыг Дэлхийн...

ДХБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДААС COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДААНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХЫГ ХҮСЧЭЭ.

dgradomreg1219 lg

Дэлхийн худалдааны байгууллагын дарга Roberto Azevêdo нь ДХБ-ын гишүүн орнуудаас COVID-19-тэй холбоотой худалдааны арга хэмжээний талаар мэдээлэл хуваалцахыг хүсчээ.

Дэлгэрэнгүй: ДХБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДААС COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДААНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ...

COVID-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙГАА МЭДЭЭЛЭЛ

covid 19

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА: COVID-19 цар тахалын үеэр гишүүн орнууд нэн даруй шуурхай мэдээлэл солилцож ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор http://www.wcoomd.org/en/topics/facilitation/activities-and-programmes/natural-disaster/coronavirus.aspx цахим хуудсаар Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн хэлэлцээрийн зөвлөмж, Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцийн холбогдох заалт болон бусад хууль тогтоомж, ДЭМБ-ын мэдээллийн сайт болон гишүүн орнууд сайн дураар өөрсдийн туршлагаа ирүүлж байна.

Дэлгэрэнгүй: COVID-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХЭРХЭН...

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19) ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ

coronavirus slider

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-аас БНХАУ-д анх гарсан Коронавирусийн халдвар нь дэлхийн олон оронд тархаж байгаатай холбогдуулан энэхүү вирусийн тархалт “Цар тахал” боллоо хэмээн зарласан. Үүнтэй уялдуулан ДЭМБ-аас зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэрхэн хяналт тавих талаар ДГБ-тай харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.

Дэлгэрэнгүй: ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19) ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ ГААЛИЙН...

ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2020 ОH

unnamed

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ САЛБАР ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ-ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

logo blue

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд шинээр байгуулсан салбар лабораториудад ажлын байрны шинэ орон тоо гарсан тул хими /053101/, хэрэглээний хими /053102/, био хими /051201/, химийн технологи /071102/, химийн инженерчлэл /071101/ мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн иргэн таныг төрийн албаны тусгай шалгалтанд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ САЛБАР ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ-ГААЛИЙН УЛСЫН...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ ЭРЭЛЧ НОХОЙ ХАРИУЦСАН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

logo blue

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд шинээр байгуулсан салбар лабораториудад ажлын байрны шинэ орон тоо гарсан тул хими /053101/, хэрэглээний хими /053102/, био хими /051201/, химийн технологи /071102/, химийн инженерчлэл /071101/ мэргэжлээр их,  дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн иргэн таныг төрийн албаны тусгай шалгалтанд хамрагдахыг  урьж байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ ЭРЭЛЧ НОХОЙ ХАРИУЦСАН ГААЛИЙН УЛСЫН...

ДГБ-ЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХОРООНЫ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН: МАРГААШИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДРИЙГ ӨӨРЧЛӨЛТ, УДИРДЛАГА

11

ДГБ-ын Чадавхыг бэхжүүлэх хорооны ээлжит 11 дүгээр хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Бельгийн Вант Улсын Брюссель хотноо байрлах ДГБ-ын байранд “Маргаашийн тогтвортой хөгжлийн төлөө өнөөдрийг өөрчилж, удирд” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдааны эхний өдөр “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ДГБ-ын ажлын хэсэг”-ийн 12 дугаар хуралдаантай хамтдаа зохион байгуулагдсанаар онцлог байлаа. Хуралдаанд ДГБ-ын гишүүн орон, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, бусад харилцагчид оролцов. Нээлтийн үеэр онцолсон асуудал:

Дэлгэрэнгүй: ДГБ-ЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХОРООНЫ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН: МАРГААШИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ...

“ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД ТОДОТГОЛ ХИЙЛЭЭ

logo blue

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Гаалийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийж, мэргэжлийн ангийндараах бүлгүүдийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Үүнд:

Дэлгэрэнгүй: “ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД ТОДОТГОЛ ХИЙЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ БАРААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /2019 он/

123

Гадаад худалдааны нийт бараа эргэлт,экспорт импорт: Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 онд 13747.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар буюу 860.6 сая ам.доллараар өссөн. Үүнээс экспорт 7619.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 8.7 хувиар буюу 608.0 сая ам.доллараар өссөн бол импорт 6127.4 сая ам.долларт хүрч 4.3 хувиар буюу 252.6 сая ам.доллараар өссөн байна

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ БАРААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /2019 он/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ САЛБАР ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ-ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

logo blue

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд шинээр байгуулсан салбар лабораториудад ажлын байрны шинэ орон тоо гарсан тул хими /053101/, хэрэглээний хими /053102/, био хими /051201/, химийн технологи /071102/, химийн инженерчлэл /071101/ мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, төрийн албаны шалгалтанд тэнцсэн ИРГЭН ТАНЫГ урьж байна.

Ажлын байр:

-       Хилийн боомтод байрлах лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/,
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, /Гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт,
  • Монголд улсын иргэний үнэмлэх,
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
  • Ажлын байрны тодорхойлолт,
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг / 1 ш нь анкет дээр наагдсан байх/

Сонгон шалгаруулах комисстой харилцах утасны дугаар: 352776

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Гаалийн ерөнхий газрын /УБ хот, СБД, 8-р хороо, 11-р хороолол/ 1 давхарт 102 тоот өрөөнд 2020 оны 02 дүгээр сарын21-ний өдрийн 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР