mn GB
Mobile menu

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР АХМАД ГААЛЬЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

71378777 975900706080580 1891908324811603968 n

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Гаалийн ерөнхий газраас 2019 оны 10-р сарын 02-ны өдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд ГЕГ-аас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд хүрэлцэн ирсэн юм. 

Дэлгэрэнгүй: ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР АХМАД ГААЛЬЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

 DSC0594

ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр (2019 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр) хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын 9 дүгээр уулзалт амжилттай боллоо.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН...

“ГААЛЬ-БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ 2019” БОЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ СОНСЛОО

20190924 102421

Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ болон (Европын холбооны худалдааг дэмжих) ТРАМ төсөл хамтран “Гааль-Бизнесийн уулзалт 2019”-ыг “Бизнес эрхлэгчдээ сонсъё” уриан дор 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. УулзалтадГаалийн харьяа газар хорооны төлөөлөл, Төрийн болон төрийн өмчит байгууллага, Гаалийн байгууллагатай холбоотой ажилладаг Төрийн бус байгууллага, Экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөл энэ арга хэмжээнд оролцсон юм.

Дэлгэрэнгүй: “ГААЛЬ-БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ 2019” БОЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ СОНСЛОО

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

IMG 20190917 151815

       Гаалийн Ерөнхий Газар, Европын Холбооны “Монгол улсын худалдааг дэмжих төсөл (TRAM)”-тэй хамтран “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн мэргэшүүлэх” сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

БАРААГ ЭЗЭНД НЬ ОЛГОХ ДУНДАЖ ХУГАЦААГ ТОДОРХОЙЛОХ ЦАГ ХУГАЦААНЫ СУДАЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

77777777777777777777

Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн Худалдааны Байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны доорх Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, Хил хамгаалах ерөнхий газар болон тэдгээрийн харьяа газар, хэлтэсүүд хамтран барааг эзэнд нь олгох дундаж хугацааг тодорхойлоход чиглэсэн “Цаг хугацааны судалгаа” (Time Release Study/TRS)-г Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Худалдааг Хөнгөвчлөх, Хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадвахи” Төслийн дэмжлэгтэйгээр энэ оны 10 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй: БАРААГ ЭЗЭНД НЬ ОЛГОХ ДУНДАЖ ХУГАЦААГ ТОДОРХОЙЛОХ ЦАГ ХУГАЦААНЫ СУДАЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

IMG 1407

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй: НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН МЕНЕЖМЕНТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОМИССЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

 MG 4174

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын гуравдугаар хуралдаан 2019 оны 9 дүгээр сарын 9-10 өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Цагаандэл уул-Өлзий боомт, БНХАУ-ын Эрээн боомтын ачаалал, Монгол, Хятадын тээврийн хэрэгслийг хилээр шалган нэвтрүүлэх чадавхийг эрчимжүүлэх зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцсэн байна.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН МЕНЕЖМЕНТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОМИССЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААН...

ГЕГ, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБА ХООРОНДЫН СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 2020-2024 ОНЫ ТӨВӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

 Z0A2539

Гаалийн ерөнхий газар: Монгол Зөвлөлтийн дайчдын Халх голд байгуулсан ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын урилгаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин тэргүүтэй ОХУ-ын Холбооны гаалийн албаны төлөөлөгчид 2019 оны 9-р сарын 1-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна.

Дэлгэрэнгүй: ГЕГ, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБА ХООРОНДЫН СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 2020-2024 ОНЫ...

ГЕГ-ЫН ЗТХБГ-ЫН ХАР ТАМХИНЫ ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДАРГА Б.СҮХБААТАРЫГ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, НҮБ-ИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ГАЗРААС "АЛДРЫН МЕДАЛЬ", СЕРТИФИКАТААР ШАГНАВ

Sukhbaatar

Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны талаарх азийн бүсийн орнуудын сэдэвчилсэн хуралдаан Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод   2019 оны 8 дугаар сарын 26-29  өдрүүдэд зохион байгуулагдлаа. Афганистан, Бутан, Бангладеш, БНХАУ, Иран, Малдив, Монгол, Непал, Пакистан, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг улсуудын зочид төлөөлөгчид озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм. Хуралдааныг дээрх улс орнуудын Засгийн газрыг Монреалийн Протоколын хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэн ажилладаг Ази номхон далайн бүсийн алба CAP (НҮБ Байгаль орчны хөтөлбөрийн харъяа) болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны озоны үндэсний алба хамтран зохион байгуулсан юм.  

Дэлгэрэнгүй: ГЕГ-ЫН ЗТХБГ-ЫН ХАР ТАМХИНЫ ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДАРГА Б.СҮХБААТАРЫГ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА,...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

DFDSFDS

           Монгол улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүллээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

АНУ-ЫН САНГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, СУРГАГЧ БАГШ НАР “ХУУРАМЧ МӨНГӨ, ПАСПОРТЫГ ХЭРХЭН ТАНИХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙВ

USA

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар АНУ-ын монгол дахь элчин сайдын яам, АНУ-ын Сангийн яамны сургагч багш болон Гадаад харилцааны яамны Дипломат аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн нарын хамтарсан  “Хуурамч мөнгийг таньж илрүүлэх”, “Хуурамч бичиг баримтыг илрүүлэх”, “Бусдын бичиг баримтыг хуурамчаар ашиглаж байгаа этгээдийг илрүүлэх”, “Хуурамч мөнгөн тэмдэгт, бичиг баримтыг хийдэг будаг тэдгээрийн онцлог шинжүүдийг таних” тухай сэдэвт хичээлүүдийг Гаалийн ерөнхий газар дээр 2019 оны 08 дугаар сарын 23-нд зохион байгууллаа. Сургалтанд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх, зохион байгуулалтын нэгж, Улаанбаатар дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газрын нийт 25 Гаалийн улсын байцаагч нар хамрагдсан юм.

Дэлгэрэнгүй: АНУ-ЫН САНГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, СУРГАГЧ БАГШ НАР “ХУУРАМЧ МӨНГӨ, ПАСПОРТЫГ ХЭРХЭН ТАНИХ” СЭДВЭЭР...

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГДСЭН САН БАЙГУУЛАГДАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

WeChat Image 20190801130700

Олон улсын санхүүгийн корпорациас дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар Монгол Улсын “Гадаад худалдааны үндэсний мэдээллийн сан” бий болгох Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурлаа.
Уг гэрээ хэрэгжиж, Худалдааны мэдээллийн санг байгуулснаар Засгийн газрын байгууллага болон худалдаа эрхлэгчид зэрэг бүх оролцогчдын худалдааны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар худалдааг идэвхжүүлэх, худалдааны болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой журмыг сайжруулах боломж бүрдэх юм.
Түүнчлэн Гааль, хилийн хяналтыг боловсронгуй болгосноор гадаад худалдаан эрхлэгч нар, тэдгээрийн хамтрагчдад хил дамжуулан худалдаа хийхэд хялбар болно.

WeChat Image 20190801130630