mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ДОЛДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

1

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гаалийн байгууллагын дарга нарын долдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уулзалтанд Монголын талаас ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, дэд дарга Н.Энхцогт, дэд дарга Д.Бэхбат, ГЕГ-ын даргын зөвлөх Э.Мөнхөө, Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Гаалийн хяналт, эрсдлийн удирдагын газрын дарга Р.Бямбаа, Гаалийн татвар, тарифын газрын дарга Я.Эрдэнэчимэг, Гаалийн зөрчил, эрх зүйн газрын дарга Б.Хосбаяр, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жаргалсайхан, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ж.Бямбагарав, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Цолмон, БНСУ-ын талаас Гаалийн байгууллагын дарга Ким Нак-хой, Бүрдүүлэлт хөнгөвчлөх товчооны дарга Сунг Тай-кон, Хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга Канг Еон-хо, Хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Юүн Нам-хий нар тус тус оролцож, өмнөх уулзалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлж, санал солилцлоо.

Монгол Улсын Гаалийн хэрэг эрхлэх газрын дарга 1991 онд БНСУ-ын гаалийн байгууллагад анхны албан ёсны айлчлал хийснээр хоёр орны гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй. 1993 оны 7 дугаар сарын 28-нд Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан нь хоёр орны гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгосон.

2

2

БНСУ-ын гаалийн дарга тэргүүтэй төлөөлөгчид 1999 онд Монголд айлчилж, хамтын ажиллагааны анхдугаар уулзалтыг хийж, дарга нарын зөвлөлдөх уулзалтыг тогтмол хийж байх уламжлалыг эхлүүлсэн. Зөвлөлдөх уулзалтуудын хүрээнд зөрчлийн талаар мэдээлэл солилцох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, гаалийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлүүд, хэрэгжүүлж буй шилдэг туршлагын талаар санал солилцох зэргээр хамтран ажиллаж ирсэн.

2

2

Хоёр орны гаалийн байгууллагын хамтын ажиллагааны 20 гаруй жилийн хугацаанд БНСУ-ын гаалийн байгууллага Монголын гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг болон БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр Сөүл болон Чеонан хотуудад зохион байгуулагдсан хурал зөвлөлгөөн, сургалт, семинаруудад давхардсан тоогоор нийт 150 гаруй гаалийн улсын байцаагчдыг хамруулаад байна.

2

2

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар БНСУ-ын гаалийн байгууллага Эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор болон итгэмжлэлийг харилцан зөвшөөрөх чиглэлээрх туршлагаас хуваалцсан бол Монгол Улсын Гаалийн ерөнхий газар хөрш орнуудтай мэдээлэл солилцох чиглэлийн туршлагаасаа хуваалцаж, хоёр орны гаалийн байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг энэ чиглэлээр өргөжүүлэх, хууль сахиулах болон зөрчил, хууль бус үйлдэлтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Түүнчлэн эрэлч нохойн сургалт болон бүрдүүлэлтийн дараах аудит сэдвээр чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тохироцлоо.