mn GB
Mobile menu

ЗАМЫН-ҮҮД ДЭХЬ ГААЛИЙН ГАЗАР ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДСАН 15,490 КГ АЛТ ИЛРҮҮЛЛЭЭ

1

2015-08-07ны орой 17.25 цагийн үед Замын-Үүд-Эрээний улсын хилээр гарах чиглэлд галт тэрэг таворын 52 ачаатай вагоныг чирч гарах гэж байсан зүтгүүрт хориглосон зүйл нууж гарах гэж байгаа тухай тагнуулын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу тус зүтгүүрт гаалийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн, хяналт шалгалтыг ээлжинд гарч байсан ХЭУ ГУБ, тагнуулийн ажилтнууд болон ТЗ-н цагдаагийн ажилтан нар хамтран үзлэг шалгалтыг хийсэн юм.

Галт тэрэгний зүтгүүрийн эд ангиудад шалгалтыг хийх явцад хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон нийт 2 хэсэг, 4 ширхэг, 6,090 кг шар өнгийн металл илэрсэн бөгөөд үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, хойшлуулашгүй ажиллагаа явуулж, прокурорт тоот хүргүүлж, тагнуулын байгууллагад эд мөрийн баримт холбогдох бичиг баримтын хамт шилжүүлсэн болно.

2015-08-08 өдөр Тагнуулын байгуулага болон ГУБ нар тус зүтгүүрийн эд ангиудад гүнзгийрүүлсэн шалгалт хийх явцад хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон 3-н хэсэг бүхий 6 ширхэг 9,4 кг металл бүхий зүйлийг нуусан байдалтайгаар тавьсан байсныг илрүүлсэн.

Нийт илэрсэн 5 хэсгийн 9 ширхэг металлыг жинлэж үзэхэд 15,490кг болж байсан ба лабраторит шинжлүүлэхэд алт болох нь тогтоогдож, хойшлуулашгүй ажиллагаа явуулж, прокурорт тоот хүргүүлж, тагнуулын байгууллагад эд мөрийн баримт, холбогдох бичиг баримтын хамт шилжүүлээд юм.