mn GB
Mobile menu

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр байгуулахад идэвхи зүтгэлтэй ажилласан ГУБ Н.Баярмааг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагналаа

1

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр байгуулахад идэвхи зүтгэлтэй ажилласан ГУБ Н.Баярмааг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагналаа.

Япон улстай байгуулсан " Эдийн засгийн түншлэлийн тухай" хэлэлцээр нь манай улсын байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэлэлцээр болсон юм.              

2

"Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр" байгуулах асуудлаар хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэгт үр бүтээлтэй, идэвхи зүтгэлтэй ажилласан Гаалийн үнэ, ангилалын албаны гаалийн улсын байцаагч Н.Баярмааг  "Хөдөлмөрийн хүндэт медаль" -аар шагнаж урамшууллаа.                                                                                                                          

Иймд хамт олны нэрийн өмнөөс энэхүү хэлэлцээрийг байгуулахад гар бие оролцон ажлын хэсэгт ажилласан гаальчиддаа талархал илэрхийлье.