mn GB
Mobile menu

ГЕГ-ын удирдлагууд Сэлэнгэ болон Дархан дахь гаалийн газруудад ажиллалаа

6

2015 оны 7-р сарын 24,25-ны өдрүүдэд ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, ТЗХАГ-ын дарга Б. Оюундэлгэр,ГХЭУГ-ын дарга Р.Бямбаа, ГЕГ-ын даргын зөвлөх Мөнхөө, ОНХА-ны дарга Ө.Цолмон нар Сэлэнгэ болон Дархан дахь гаалийн газруудын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Хөтөлбөр ёсоор Сэлэнгэ дэхь гаалийн газрын ажилтан, албан хаагч нартай уулзаж хийж буй ажил, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонсож, зарим асуудлыг удирдлагын түвшинд  шийдвэрлэхээр болсон юм.

 3

4
Сэлэнгэ дэхь гаалийн газар шинээр ашиглалтанд орж буй авто рентгэн.

Сэлэнгэ дэхь гаалийн газрын Алтанбулаг салбартай танилцсан бөгөөд энэхүү салбар нь өнгөрсөн ондМонгол улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог горимд шилжсэнтэй холбогдуулан зорчигч тээврийн хөдөлгөөн ердийн үед 25-30 хувь, зуны буюу жуулчны улиралд 4-5 дахин нэмэгдэж гаалийн хяналт, үйлчилгээ, зөрчил нэмэгдэж байгааг онцоллоо. Одоогоор аялал жуулчлалын ачаалалтай үед зөрчил, эрсдэл хариуцсан ГУБ нарыг ээлжинд оруулан нэг ээлжинд 6-7 ГУБ ажиллаж байна. Мөн авторентген ашиглалтанд орж байгаатай холбоотойгоор Алтанбулаг салбарын өдрийн ээлжийн ажиллагсадын тоог нэмэх шаардлага гарч байгаа юм.

10
ГЕГ-ын удирдлагууд СЭГГ-ийн хамт олонтой

2

Сэлэнгэ дэхь гаалийн газрын Алтанбулаг салбарын ажилтай танилцаж буй нь

1

Сэлэнгэ дэхь гаалийн газрын Алтанбулаг салбарын ажилтай танилцаж буй нь

Алтанбулаг боомтын 2015 оны 2-р улиралын хилийн хөдөлгөөнийг мөн оны 1-р улиралтай харьцуулбал суудлын тээврийн хэрэгсэл 13 хувиар, ачааны тээврийн хэрэгсэл 23 хувиар, автобус 12,3 хувиар, мотоцикл 96 хувиар, Монгол зорчигчдын тоо 12,7 хувиар, гадаад зорчигчдын тоо 29,8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Бараа эргэлт буурсан боловч татварын орлогын гүйцэтгэл нь өмнөх оны үзүүлэлтээс өссөн дүнтэй байгаа нь гадаад валютын ханш 7 хувиар өссөн нь нөлөөлөх хүчин зүйл болсон. Бүрдүүлэлтийн хураамж буурсан нь гаалийн мэдүүлгийн тоо 5,4 хувиар, экспортын гаалийн бүрдүүлэлт 69 хувиар буурсантай холбоотой, мөн бусад орлогын гүйцэтгэл 38,8 байгаа боловч, өмнөх оныхоос 9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь төлөвлөгөөг үндэслэлгүй тогтоосон, зорчигчийн гаалийн бүрдүүлэлтийн хуудсаар татвар бага орсон зэрэг шалтгаанууд нөлөөлсөн, гадаад худалдааны эргэлт бүхэлдээ бууралттай буюу эхний хагас жилийн байдлаар 31,47 хувиар, 2015 оны 6 сард 37,77 хувийн бууралтай байна хэмээн дүгнэж байгаа юм.

Алтанбулаг худалдааны чөлөөт бүс нь 2014 оны 6-р сараас үйл ажиллагаагаа явуулж ГУБ нар хуваарийн дагуу ажиллаж байгаа ба хилийн чанадаас чөлөөт бүсэд орох 773 горимоор нийт 49 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар захиргааны хэрэг бүртгэлтийн тоо өссөн боловч илрүүлсэн хэргийн чанар ялангуяа ГТХ-ийн 293, 290.2.2 зүйлчлэлээр буюу татвар төлөхөөс зайлсхийсэн,хориглосон болон хязгаарласан барааг нэвтрүүлэх зөрчил нийт зөрчлийн 46 хувийг эзэлж байна. Боомтын захиргааны эрх, үүрэг Гаалийн байгууллагад шилжиж байгаатай холбоотойгоор эх орны маань үүд хаалга болсон хамгийн том, авто замын 24 цагийн ганц боомт болох Алтанбулаг боомт нь цаашид үйл ажиллагаагаа улам өргөжин тэлэх юм.

8
ГЕГ-ын удирдлагууд Дархан дахь Гаалийн газрын хамт олонтой

Хөтөлбөр ёсоор 25-ны өдөр ГЕГ-ын удирдлагууд Дархан дахь Гаалийн газар болон тус газрын Хандгайт салбарт бүтэн өдөр ажиллалаа. Дархан дахь Гаалийн газар нь одоогийн байдлаар ачаалал харьцангуй бага байгаа бөгөөд ачаалал өндөр буй Хандгайт салбарын үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулж удирдлагын түвшинд шийдвэрлүүлэх асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Тус Гаалийн газрын ажилчид албан хаагчдын зүгээс тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох ажилчдын орон байр болон нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх болно гэдгээ ГЕГ-ын дарга Б.Цэнгэл мэдэгдсэн юм.

7
Дархан дахь Гаалийн газрын Хандгайт салбарын ажилтай танилцаж буй нь

9

Дархан дахь Гаалийн газрын Хандгайт салбарын ажилтай танилцаж буй нь