mn GB
Mobile menu

Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баярыг тохиолдуулан гаалийн байгууллагын ажилтан, алба хаагч нар хийсэн бүтээснээ үнэлүүллээ

0J8A7649

Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баярыг тохиолдуулан гаалийн байгууллагад үнэтэй хувь нэмэр оруулан, идэвхи зүтгэлтэй ажилласан гаалийн улсын байцаагч нар болон гаалийн байгууллагын ажилтан нарыг төрийн дээд одон медаль, засгийн газрын салбарын шагнал, түүнчлэн гаалийн зөвлөх болон итгэмжит зөвлөх цол тэмдэгээр шагнаж урамшууллаа.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж Гаалийн Ерөнхий Газар баярын хурал зохион байгуулж ГЕГ болон түүний харьяа газрууд хагас жилийнхээ хийсэн ажлуудыг тайлагнаж салбартаа тэргүүлсэн газар хороод, ГУБ нар, гаалийн байгууллагын ажилтнууддаа шагнал урамшууллыг нь гардуулсан юм.

0J8A7603

0J8A7605

0J8A7626

0J8A7642

0J8A7680

Баярын хурлыг нээж ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, үг хэлсэн бөгөөд хурлыг хөтлөх, шагнал гардуулах ёслолын ажиллагааг Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газар зохион байгуулав.

Уг хурлын үеэр ГЕГ-ын дарга Б.Цэнгэл “Гаалийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан бөгөөд шагналыг ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт, ГЕГ-ын дэд дарга Д.Бэхбат нар гардуулсан юм.

GEG 022

Гаалийн байгууллагын салбарт хийсэн бүтээснээ үнэлүүлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ГЕГ-ын ЭЗА-ны ГУБ Д.Баярсайхан, “Алтангадас” одонгоор ГЕГ-ын ТЗХАГ-ын дарга Б.Оюундэлгэр, ГЕГ-ын ЗУА-ны ГУАБ Ж.Баттогтох, М.Дамдинхорол, Н.Сүхбаатар, П.Нарантуяа, Б.Чимгээ, Ц.Отгонгэрэл нарын зургаан ГУБ, Хүндэт гаальчин цол тэмдэгээр ГЕГ-ын дэргэдэх Аж ахуйн албаны дарга С.Цэцгээ, Дорнод аймаг дахь гаалийн газрын дарга Б.Винтов, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ААҮ-ний албаны үйлчлэгч нар болох А.Даваажав, М.Алтангэрэл, Н.Нарантуяа, ГЕГ-ын Гаалийн үнэ, ангилалын албаны дарга Л.Ганхуяг, ГУБ Н.Баярмаа, Л.Баасанхорол, “Гаалийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Д.Цэндсүрэн, О.Мөнхзул, Т.Алтангуль, Н.Туул, П.Сумаа, Ж.Ухнаа, Д.Паламсүрэн нар, “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр С.Баярмаа, Б.Сувдаа, Ц.Довдончулуун, Д.Гэрэл нар шагнагдсан бөгөөд “Гаалийн итгэмжит зөвлөх” цолоор Д.Бэхбат, Б.Наранбадрах нарын нийт 19 ГУБ болон удирдах албан тушаалтнууд, “Гаалийн зөвлөх” цолоор Б.Хосбаяр, Д.Алтанчимэг нарын нийт 29 ГУБ, Сангийн яамны жуух бичгээр 8 ГУБ, баярын бичиг болон мөнгөн шагналаар нийт 20 ГУБ болон ажилтан албан хаагч нар шагнуулж ажил үйлсээрээ манлайлсан юм.

suuld