mn GB
Mobile menu

Монгол, Оросын гаалийн байгууллагуудын гадаад худалдааны статистик мэдээлэл солилцох уулзалт боллоо.

1

Монгол Оросын гадаад худалдааны статистик мэдээлэл солилцох талаар 2010 оны 4 сарын 8-ны өдөр Москва хотод МУ-ын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн албаны хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хоёр орны гадаад худалдааны статистикийн зэрэгцүүлэлт хийж, гарсан зөрүүнд дүн шинжилгээ хийх зорилгоор Монгол – Оросын гаалийн байгууллагын статистикийн мэргэжилтнүүдийн анхны уулзалт 2013 онд Эрхүү хотод болсон билээ.

2

Энэхүү уулзалтыг 2 жил тутам зохион байгуулж, тохиролцсоны дагуу Монгол – Оросын гаалийн статистикийн шинжээч мэргэжилтнүүдийн Хоёрдугаар уулзалт 2015 оны 6 сарын 30-ны өдрөөс 7 сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Ажлын хэсгийн уулзалтанд Оросын талаас ОХУ-ын Холбооны гаалийн албаны гаалийн статистик, дүн шинжилгээний газрын дарга А.Е.Констатинов, мөн газрын Арга зүйн хэлтсийн зөвлөх Т.В.Козлова, Монголын талаас ГЕГ-ын Статистикийн албаны дарга Б.Цог, тус албаны ГУАБ Ц.Оюунбилэг, ГУБ Ц.Оюунцэцэг, ГУБ Ж.Батцэнгэл нар ажиллав.

3

 

Тус ажлын хэсэг нь гадаад худалдааны импортын 28, экспортын 12 нэр төрлийн бараанд 2014 оны байдлаар статистик зэрэгцүүлэлт хийж, гарсан зөрүүтэй байдлын шалтгааныг нэг бүрчлэн тодруулах, цаашдын үйл ажиллагаандаа ашиглах, дүн шинжилгээ хийх зорилготой ажилласан юм.

Ажлын хэсгийн уулзалтын үр дүнд Протокол байгуулсан ба дараагийн уулзалтыг 2018 онд ОХУ-д зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.