mn GB
Mobile menu

Гаалийн улсын байцаагч нарын дунд “Танин мэдэхүйн цэнгээнт АХА-2015 тэмцээн” зохион байгуулагдлаа.

2

Гаалийн улсын байцаагчийн мэргэжлийн түвшин тогтоох шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд ГЕГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчдын дунд гаалийн мэргэжлийн болон танин мэдэхүйн цэнгээнт АХА тэмцээнийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр УБГГ-ын хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний шүүгч, ажиглагчаар ГЕГ-ын удирдлагууд болон нийслэл дэх гаалийн газрын дарга нар уригдаж оролцлоо. Үүнд: УБГГ-ын дарга Д.Гантуг, БУГГ-ын дарга Н.Удаанжаргал, ГЕГ-ын Хамтын ажиллагааны албаны дарга Ж.Бямбагарав, ГЕГ-ын Эрх зүйн албанны дарга П.Ариунболд, ГЕГ-ын Гаалийн үнэ, ангиллын албаны дарга Л.Ганхуяг, ГЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Цолмон, ГЕГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн дарга Г.Баасандорж нар ажиллав.

1

3

ГЕГ-ын дэргэдэх ССТ-ийн багш-ГУБ нар Авлигын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хууль, гаалийн хэргийн мэргэжлийн болон танин мэдэхүйн холбогдолтой нийт 603 асуултыг урьдчилан бэлдэж, тэмцээний оролцогчдыг УБГГ, БУГГ, УХШИГГ гэсэн дарааллаар хольж байршуулан оролцогч бүр 3 одтой байсан бөгөөд буруу хариулсан тохиолдолд “од” хасагдах зарчмаар ялагчийг тодруулав. Нэг асуултад дараалан 5 оролцогч буруу хариулсан тохиолдолд, хөтлөгчийн зүгээс асуултыг сольж тэмцээний талаар аливаа маргаан гарсан тохиолдолд шүүгч, ажиглагчид эцсийн шийдвэрийг гаргасан юм.

4

5

Тэргүүн байранд УБГГ-ын ГУБ Н.Нарангэрэл – Өргөмжлөл, мэргэшлийн түвшин тогтоох шалгалтаах чөлөөлөх эрхийн бичиг, дурсгалын зүйл, дэд байранд БУГГ-ын ГУБ Э.Чулуунбаатар - Өргөмжлөл, мэргэшлийн түвшин тогтоох шалгалтаах чөлөөлөх эрхийн бичиг, дурсгалын зүйл, гутгаар байранд УБГГ-ын ГУБ Д.Амартүвшин -УБГГ - Өргөмжлөл, мэргэшлийн түвшин тогтоох шалгалтаах чөлөөлөх эрхийн бичиг, дурсгалын зүйл, тусгай байранд – БУГГ-ын ГУБ Ю.Шижирбаатар- Өргөмжлөл, мэргэшлийн түвшин тогтоох шалгалтаах чөлөөлөх эрхийн бичиг, дурсгалын зүйлээр шагнагдав.

6