mn GB
Mobile menu

Гаалийн цахим төлбөр тоцооны систем E-payment-ийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

3

2015 оны 7 сарын 1-нд Монгол Улсын Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /USAID/-тай хамтран гаалийн болон бусад татвар хураамжийн цахим төлбөр тоцооны систем, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын Цахим падааны системийг нээх албан ёсны арга хэмжээг зохион байгууллаа.

аалийн байгууллага 2015 оны “ Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих жил “ болгон зарласан ажлын хүрээнд гадаад худалдааг дэмжих, бизнесийн орчинг сайжруулах талаар олон шат дараалалтай арга хэмжээ зохион байгуулж хэрэгжүүлж байгаагийн нэг нь гаалийн бүрдүүлэлтийг боловсронгүй болгож, татвар хураамж хураах үйл ажиллагааг хялбаршуулах, шуурхай болгох үүднээс гаалийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг хөнгөвчилж, гаалийн төлбөр тоцооны цахим системийг 2015 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм.

2

Гаалийн байгууллага нь 2014 оны 8 сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /USAID/-тай онлайн банкны төлбөр тооцоог гаалийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж санхүүжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран хамтын ажиллагаагаа өргөжүүлж улмаар 2015 оны 1 сард төсөл хэрэгжүүлэгч “Хязгааргүй шийдэл” болон арилжааны банкуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж технологийн шийдлийг гаргаж, 2015 оны 5 сард гаалийн байгууллага болон арилжааны банкууд өөр өөрсдийн системийн хэрэгжүүлэлтийг хийж дуусгасан.

4

Цахим системд шилжсэнээр арилжааны банкуудаас төлбөрийн тухай мэдээллийг гаалийн байгууллагад шууд цахимаар шилжүүлэх, арилжааны банкуудын теллерийн системээр дамжуулан гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, гаалийн харилцаанд оролцогч иргэн аж ахуй нэгж байгууллагын ачааллыг багасгах, төлбөр төлөлтийг шуурхай болох боломжийг бүрдүүллээ.

1

Тухайлбал банкинд татвар хураамжаа төлөөд үнэлгээний байцаагчаар төлбөрөө дахин хянуулах шат дамжлагыг байхгүй болгож, гаалийн хяналт шалгалтын байцаагчид ачаагаа шалгуулах боломжтой болсон нь бизнес эрхлэгчдийн цаг хугацааг ихээхэн хэмнэх нөхцлийг бүрдүүлж байна. Тус систем нь алдаа гарах магадлалыг буруулах, төлбөрийн мэдээллийг тухай бүрд нь гаалийн бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчид харуулах давуу талыг бий болгож байгаа юм.

5

Энэхүү ажлын хүрээнд гаалийн газар, хороодод буй гэрээт арилжааны банкин дахь татвар, хураамжийн 251 дансыг 32 болгон цөөлөх ажлыг хийж, 2015 оны 07 сарын 01-нээс мөрдүүлэж ажиллахаар бэлэн болоод байна.

7

Цахим төлбөр тоцооны системийг туршилтын байдлаар хэрэгжүүлсэн 2015 оны 06 сарын 08-наас 06 сарын 30 хүртэлх хугацаанд гэрээт 8 арилжааны банкаар дамжуулан 44800 орчим гүйлгээ хийгдэж 68,7 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэлх хугацаандийгдсэн нийт гаалийн бүрдүүлэлтийн 90 орчим хувь нь цахим төлбөр тооцоогоор хийгдэж, өдөрт дунджаар 5-9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс харахад ихээхэн үр дүнтэй ажил болсныг илтгэн харуулж байгаа юм.

9

Төрийн үйлчилгээний цахим системийг “Бизнесийн дэмжих санаачилга” төслөөс бизнесийн орчинг сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд техник туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх, бизнесийн орчны талаар олон нийтэд мэдлэг, ойлголт өгөх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар 2011 оноос олон талт хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж байгаа бөгөөд цаашид гаалийн байгууллага нь мобайл банкны хувилбарыг нэвтрүүлэхээр туршилт, судалгаа хийж байгаа билээ.

6

8