mn GB
Mobile menu

ГЕГ болон ЦЕГ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

1

2015.06.30-ны өдөр ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар Монгол Улсын Үндсэн хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, татварын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2

ГЕГ болон ЦЕГ түүний харьяа нэгж хамтран тарифын болон тарифын бус хязгаарлалттай бараа, түүний дотор хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, түүнтэй холбоотой мэдээлэл солилцох, сургалт судалгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулсан юм.

3

Түүнчлэн уг санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд ГЕГ-ын зүгээс Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга Р.Бямбаа, Гаалийн зөрчил, эрх зүйн газрын дарга Б.Хосбаяр, Эрх зүйн албаны дарга П.Ариунболд, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Цолмон, ЦЕГ-ын зүгээс Эрүүгийн цагдаагийн газрын дарга Б.Буянтөр, Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсуурь, Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдаваа нар байлцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцлаа.

4

Санамж бичигт гарын үсэг зурсны дараагаар ГЕГ-ын дарга Б.Цэнгэл тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.

5