mn GB
Mobile menu

ГЕГ-ын удирдлагууд Буянт-Ухаан гаалийн газрын үйл ажиллагаа болон Хөшигтийн Хөндийн нисэх буудлын барилгын явцтай танилцлаа

1

ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Одхүү, Мэлээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг нар Буянт Ухаа дахь гаалийн газрын үйл ажиллагаатай очиж танилцлаа.

Тус газрын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, хэтийн төлөвийг Буянт Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал биечлэн танилцуулж санаа бодлоо хуваалцав.

Танилцах ажлын хүрээнд Улаанбаатар хотоос 52 км зайд Хөшигтийн хөндийд орших Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлын явцтай танилцаж гаалийн хяналтын бүс, техник тоног төхөөрөмжийн суурьлуулалт, ажилчдын байрны талаарх асуудлуудыг авч хэлэлцсэн юм.

3

Энэхүү онгоцны буудал нь 2017 оны 5 сард ашиглалтанд орох төлөвлөөгөөтэй бөгөөд хоёр талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тоцоололтойгоор байгуулагдаж байгаа. Хөшигтийн хөндийн буудлыг Япон улсын хөнгөлөлттэй зээлээр байгуулж байгаа тул зээлийн гэрээний дагуу Японы нийлүүлэгчид буудлыг өөрийн технологоороо тоноглох юм.

4

Олон улсын нисэх буудал нь хил дамнаж хийгддэг гэмт хэргүүдийн гол цэг болдог учир тус онгоцны буудал нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаар зохион байгуулагдаж байна.

Одоогийн гол агаарын хилийн цэг Чингис Хаан нисэх буудалд голчлон түүхэн эд өлгийн зүйлс, палентлогийн олдвор, хар тамхи, үнэт металл зэргийг хил нэвтрүүлэхээр завдсан хэргүүд зонхилж байна.

5

Чингис Хаан нисэх буудлаас олон дахин ачаалалтай шинэ Хөшигтийн хөндийн нисэх буудалд гаалийн зөрчил, гэмт хэрэг илрүүлэлтийг илүү нарийн зохион байгуулалттайгаар цаг алдалгүй түргэн шуурхай илрүүлж дотоодын аюулгүй байдлыг сахих нь гаалийн байгууллагын тэргүүн зорилт юм.

6