mn GB
Mobile menu

Хар тамхи, мансууруулах бодисны хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөрт зориулсан арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

001

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг хар тамхины хууль бус хэрэглээ, тээвэрлэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд эдүгээ 28 дахь жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөгийг Монгол Улсын агаарын хилийн гол боомт болох “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зохион байгуулж, олон улсын нислэгийн зорчигч, үдэн гаргагч нарт хар тамхи, мансууруулах бодисын эсрэг ухуулга, сурталчилгааны материал түгээж, холбогдох мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өдөрлөгийн үйл ажиллагаа, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилав.

002004

 

“Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагаанд Гаалийн Ерөнхий газар, Хууль зүйн яам, Эрүүл мэнд, спортын яам, Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг ТББ зэрэг байгууллагууд оролцож тус бүрийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулсан юм.

003

Өдөрлөгийн арга хэмжээнд ГЕГ-ын даргын зөвлөх Э.Мөнх үг хэлж, гаалийн байгууллагын удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад гаалийн хяналт шалгалтын техник, технологитой танилцуулж, шаардлагатай мэдээллийг өгөв.

005
006

Гаалийн эрэлч нохойн албаны үзүүлэх сургалт нь өдөрлөгт хүрэлцэн ирсэн олон нийт болон хэвлэл мэдээллийн салбарыхны анхаарлыг ихээр татаж байв.

Монгол Улсын Гаалийн байгууллага нь хар тамхи, мансууруулах бодистой хатуу тэмцдэг бөгөөд жил болгоны хар тамхи, мансууруулах бодисны эсрэг өдөрт чухал ач холбогдол өгч оролцдог юм.

007