mn GB
Mobile menu

Гаалийн ерөнхий газар болон шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

1

Гаалийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, татварын тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь хэсэг, Засгийн газрын 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын 7.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр санамж бичгийг байгуулав.

2

Санамж бичгийн зорилго нь талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран хяналт шалгалт хийх, харилцан мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулж, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад орших юм.

3

Талууд хамтран ажиллахдаа харилцан уялдсан, үр дүнтэй, чиг үүргийн давхардалгүй, ил тод байх зарчмыг баримталж ажиллана. Мөн шаардлагатай тохиолдолд хамтарсан хяналт шалгалт хийх, хяналт шалгалт, зах зээлийн судалгааны ажлыг үр дүнтэй, шуурхай явуулахад шаардлагатай мэдээллийг харилцан солилцож дэмжлэг, туслалцааг харилцан үзүүлэх юм.

4

Энэхүү санамж бичигт ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд 3 жилийн хугацаатай байгуулагдаж байгаа юм.