mn GB
Mobile menu

Монгол Улс ОХУ болон БНХАУ-ын хоорондын шинжээч мэргэжилтнүүдийн уулзалт амжилттай болж өндөрлөв.

1

Бээжин хотноо 2015 оны 3-р сард болсон Монгол Улсын, БНХАУ болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар энэ оны 7-р сард ОХУ-ын Уфа хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Монгол Улс, ОХУ ба БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтаар холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангах зорилгоор шинжээч мэргэжилтнүүдийн гурван талт уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хоорондын шинжээч мэргэжилтнүүдийн уулзалт 2015 оны 6-р сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөв.

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхтогос, Гаалийн хяналт, шалгалтын албаны ГУБ Ч.Алтантуяа, ОХУ-ын Холбооны гаалийн албаны Гаалийн хамтын ажиллагааны газрын ерөнхий байцаагч, ОХУ-ын хилийн бүтээн байгуулалтын газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, БНХАУ-ын ГЕГ-ын Гаалийн хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга, Боомтын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн орлогч дарга болон БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичгийн дарга, БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны гаалийн атташе, түүнчлэн МУГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын алба, Гадаад хамтын ажиллагааны албаны ГУБ, ГУАБ гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээч мэргэжилтнүүдийн ажлын баг 2015 оны 6-р сарын 16-17-ны өдрүүдэд ГЕГ-т ажиллав.

2

Гурван талт ажлын хэсэг нь 2015 оны 7-р сард ОХУ-ын Уфа хотод болох Монгол Улс, ОХУ ба БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр гарын үсэг зурахад бэлэн болгох зорилгоор доорх 2 баримт бичгийн төслийг эцэслэн тохиролцох чиг үүрэгтэй ажиллав. Үүнд:

- “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Ерөнхий Хэлэлцээр”;
- “Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын Ерөнхий Хэлэлцээр”.

Ажлын хэсэг хариуцлагатай ажилласны үр дүнд төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гаалийн байгууллагууд 2 баримт бичгийн төслийг эцэслэн зөвшилцөж, өөрийн орны Гадаад хэргийн яаманд хүргүүлэхээр тус тус тохиролцов.

4

3