mn GB
Mobile menu

“Озон задалдаг бодисын импорт, экспортонд тавих хяналт” сэдэвт сургалт

4

Гаалийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Озон задалдаг бодисын импорт, экспортонд тавих хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ) Байгаль орчин хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Дэлхийн дураалалд нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC) хөргөх бодисын менежментийн хүрээнд Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамны “Озон Үндэсний Алба”-аас “Озон задалдаг бодисын импорт, экспортонд тавих гаалийн хяналт болон гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх” сэдэвт дараагийн үе шатуудын сургалтуудыг 2012-2020 онд бүсчилэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Үүнтэй уялдуулж 2015 оны 06 сарын 15-16 өдрүүдэд Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн байцаагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтанд урьд өмнө зохион байгуулсан сургалтуудад оролцож байгаагүй гаалийн байцаагч нар хамрагдаж байгаа бөгөөд дээрхи оролцогчдоос 25 гаалийн байцаагчид озон задалдаг бөгөөд орлуулах бодис тодорхойлох багажийг гаалийн хяналт шалгалтанд ашиглах чадвар олгохоор тусгайлан сургагч багш нар бэлтгэж байна.

Энэхүү ээлжит сургалтанд 15 илтгэл тавигдаж байгаа бөгөөд сургалтын үр дүнд хэлэлцүүлэг өрнүүлж, сургалтаас гарах дүгнэлт, зөвлөмж гаргаж, уг сургалтанд хамрагдсан гаалийн улсын байцаагч нарт сертификат гардуулах юм. 

1

3

2

5