mn GB
Mobile menu

Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар мэдээлэл солилцох асуудлаар хамтран ажиллах гэрээ байгууллаа

Picture 022

Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн татвараас зайлсхийх явдлыг бууруулж, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын нөөц боломжийг нэмэгдүүлэх, мэдээллийн санг бий болгох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцож энэхүү гэрээг байгууллаа. Гэрээнд ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нар 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурав.

Picture 015

ГЕГ, ТЕГ нь мэдээллийн дэвшилтэт технологид тулгуурласан шаардагдах холболтын тоног төхөөрөмж, програм хангамжийг ашиглан мэдээллийн сүлжээнд холбогдон хувь хүн, хуулийн этгээдийн импорт, экспорт, татвар, регистийн сан, татварын тайлангийн талаархи мэдээлэл солилцох харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.

Picture 033

Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд ажиллах мэдээлэл дамжуулах програм хангамж нь ГЕГ, ТЕГ-ын мэдээллийн бааз хоорондын (Database to database), веб үйлчилгээ (Service to service) холболт хийх зарчмаар ажиллана.
ТЕГ-аас ГЕГ-т дараахи бүтэц бүхий мэдээллийг дамжуулна:
- Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл
- Татвар төлөлтийн мэдээлэл
- Татварын тайлангийн мэдээлэл

ГЕГ-аас ТЕГ-д гадаад худалдааны барааны мэдээллийг дамжуулна.
- Гадаад худалдаанд оролцогчдын импорт, экспортын дэлгэрэнгүй мэдээлэл

Picture 003