mn GB
Mobile menu

Замын-Үүд дэх Гаалийн газарт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

DSC 0201

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, гаалийн харилцаанд оролцогчдод хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд тухайн өдөр гаалийн байгууллагаар үйлчлүүлж байсан иргэд ААНБ оролцсон юм.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээний хүрээнд гаалийн хууль тогтоомжтой холбоотой ном, товхимол, гарын авлага, үзүүлэн таниулах материал, БТКУС-ын холбогдолтой бараа материал, Гаалийн зөрчлөөр илэрсэн зэрлэг амьтадын арьс, баавгайн савар, байгалийн үнэт чулуу, хар тамхи мансууруулах бодисын сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, өнгөт тараах материал зэргээр үзэсгэлэн гарган, хилээр нэвтрэх зорчигчдод гаалийн хууль тогтоомж, өөрсдийн явуулж буй үйл ажиллагааны талаар чөлөөтэй мэдээлэл өгч байлаа.

Мөн гаалийн албаны эрэлч нохойгоор хар тамхи мансууруулах бодисыг хайж олуулах ажиллагаа явагдаж, хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийг танилцуулан ажиллав.

Мөн гаалийн байгууллагын санхүүгийн ил тод байдлыг таниулах зорилгоор “Шилэн данс“-ны хуулийн хэрэгжилтийн талаар зорчигч үйлчлүүлэгч нарт танилцуулж, гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч харилцагчдаас “Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа” авч, дүгнэлт хийж байна.

Цаашид дээрх төрлийн үйл ажиллагаа тогтмолжин үргэлжлэх юм.