mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Б.ЦЭНГЭЛ ТОМИЛОГДЛОО.

01 zurag

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Цэнгэл томилогдон ажиллаж эхэллээ.

Б.Цэнгэл нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, Япон улсын Токио хотын Итабаши дүүргийн захиргаа, орон нутгийн удирдлагад “Засаг захиргаа”-ны чиглэлээр, мөн Токио хотын Гаалийн институт-д “Гаалийн удирдлага”-ын чиглэлээр суралцаж мэргэшсэн.

Өмнө нь Монгол Улсын Шүүхийн байгууллага, Гаалийн байгууллага болон Авто тээврийн газарт удирдах албан тушаалтнаар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд дэд сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан болно.