mn GB
Mobile menu

“ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-ийг баталгаажууллаа

0J8A0081

Гаалийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газар хоорондын “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2015 оны 02 дугаар сарын 16 өдөр зохион байгуулагдлаа.

Гаалийн байгууллага нь Үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргээ хуулийн хүрээнд биелүүлж ирсэн билээ.

0J8A0067

Гэвч улс эх орны эдийн засгийн аюулгүй байдлыг улам бататгах, хил гааль дээр үйлдэгдэж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, гэм буруутай аливаа этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэх, эд мөрийн баримтыг алдагдахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд хил дамнан оргон зайлахаас сэргийлэх зорилгоор Хууль хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

0J8A0057

Энэ бүх үйл ажиллагаанд Гаалийн байгууллага болон Тахарын ерөнхий газрын хамтын ажиллагаа зайлшгүй чухал юм.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий байцаагч О.Ганбат тэргүүтэй удирдах албан тушаалтнууд, мөн Тахарын ерөнхий газрын дарга, тэргүүн тахар Ц.Азбаяр тэргүүтэй удирдах албан тушаалтнууд оролцлоо.

0J8A0028

Хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.