mn GB
Mobile menu

АВСТРАЛИЙН САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Picture 006

     Австралийн засгийн газрын санхүүжилттэй Scope Global олон улсын байгууллагын Зүүн Азийн бүс нутаг хариуцсан захирал Ноён Паул Женкинс Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбаттай 2014 оны 11-р сарын 19-нд уулзаж 2015 онд Австралийн сайн дурын ажилтныг Гаалийн Ерөнхий Газарт ажиллуулан, гаалийн байцаагч нарыг төрөл бүрийн чиглэлээр мэргэшүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон.

    Гаалийн Ерөнхий Газар нь сургалт авах чиглэлээ тодорхойлон Scope Global олон улсын байгууллагад хүргүүлсэн бөгөөд дэмжлэг авсан нөхцөлд 2015 оны 3-р сараас эхлэн Манлайлагч, Багаар ажиллах чадвар, Өөрчлөлтийн менежмент, Зөрчлийн менежмент зэрэг сэдвүүдээр төдийгүй мэргэжлийн англи хэлний сургалт авч, гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулах болно.