mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО.

IMG 4662

      Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас “Хилийн аюулгүй байдал ба шилжилт хөдөлгөөний асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
      Дээрх хуралд тавигдах илтгэлийг сонгон шалгаруулахад ГЕГ-ын гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэнгийн “Хилийн аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөний эрсдэлийн дүн шинжилгээ: Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл шалгарсан.


10822181 10205395703240531 2014188336 n

      Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2014 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Тажикистан Улсын Душанбе хотод зохион байгуулагдлаа.
      “Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага”-ын Тажикистан Улсад байрлах “Хилийн удирдлагын коллеж” нь хилийн судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэхийн тулд хилийн аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудалд эрдэмтэн, судлаачид, хилийн хяналтын байгууллагууд хэрхэн хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, ЕАБХАБ-ын гишүүн 57 орноос 21 орны 30 төлөөллийг оролцуулсан.

group photo

       Улс орнуудын хилийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар тавигдаж буй энэ үед хил, гааль, цагаачлалын албаны ажилтнууд болон судлаачдад хилийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийгдсэн онол, практикийн судалгаатай холбоотой асуудлуудаар харилцан мэдээлэл солилцох боломж олгох, хилийн хяналтын шинэлэг арга барилд суралцах, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж байлаа.
      Монгол Улсын Гаалийн байгууллагын төлөөллийн тавьсан илтгэл нь онц сонирхолтой, хуралд оролцогчдын анхаарлыг татахуйц,  тодорхой судалгаа шинжилгээнд үндэслэн асуудал хөндөн тавьсанаараа их ач холбогдолтой байлаа.