mn GB
Mobile menu

БАЙГАЛИЙН ХАГАС ҮНЭТ ЧУЛУУГ ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Chuluu 1

    Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх аливаа зөрчлийг илрүүлэх зорилгоор Гаалийн байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрч байна.
    Тухайлбал 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг дахь Шивээхүрэнгийн боомтоор БНХАУ-руу гарах чиглэлд явж 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн фургон маркийн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллага, Гаалийн байгууллагаас хамтран саатуулж, үзлэг шалгалт хийсэн байна.
    Түр саатуулсан тухайн автомашины жолооч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Н-г байлцуулан тээврийн хэрэгсэлд нарийвчилсан үзлэг шалгалтыг хийхэд, тээврийн хэрэгслийн дотор хана таазыг зориудаар тоноглож, тухайн хэсэгтээ 125 кг улаан өнгийн байгалийн хас чулууг нуун далдалсан байсан нь илэрлээ.

   Байгалийн хагас үнэт чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан энэ үйлдэл урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай гэдэг нь автомашиныг урьдчилан тоноглосон байдлаас тодорхой харагдаж байлаа.
    Зөрчлийн улмаас саатуулагдсан 125 кг улаан өнгийн байгалийн хас чулууны дээжийг мэргэжлийн байгууллагын шинжилгээнд хүргүүлж, 15-12 ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 291.2 дугаар зүйлд зааснаар хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Chuluu 2

Chuluu 3Зориуд бэлтгэж нүх гаргасан хананы хэсэг

Chuluu 5Зориуд бэлтгэж нүх гаргасан таазны хэсэг

Chuluu 6

Chuluu 1

Саатуулагдсан улаан өнгийн байгалийн хас чулуу

     Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газар нь 2014 онд  зөвхөн улаан хас чулуу болон байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар хилийн чанадад гаргахыг завдсан 66 зөрчил илрүүлж, гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн 66 иргэнд  2.540.000 төгрөгний  торгууль ногдуулан, зөрчилд холбогдсон 1300 кг байгалийн чулууг хураан авч улсын орлого болгосон байна.
    Мөн МУ-ын иргэн М-н улсын хилээр хууль бусаар хилийн чанадад гаргахыг завдсан 420 кг улаан хас чулуу,  хагас үнэт 128 кг анар чулууг гаалийн шалгалтаар илрүүлж,  эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.