mn GB
Mobile menu

ПОЛИМЕР ТҮҮХИЙ ЭД ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Picture 032

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газарт Гаалийн төв лаборатори, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс хамтран гадаад худалдааг хөнгөвчлөх, хууль ёсны худалдааг дэмжих, гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох зорилтын хүрээнд полимер түүхий эд импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

 Picture 029

Уулзалтын үеэр сав баглаа боодол, барилгын бүтэц, шугам хоолой, дулаалгын материал үйлдвэрлэх полимер түүхий эдийн шинжилгээний дүгнэлтийг 3 сарын хугацаатай олгох болсон талаарх мэдээллийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргэлээ. Мөн полимер түүхий эдийн дээжинд хийгдэж буй сорилт шинжилгээ, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсоноос гадна лабораторийн зүгээс шинжилгээний багаж тоног төхөөрөмж, сорилт шинжилгээний үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллагуудад  танилцууллаа.

Picture 002

Анхдагч төлөвт буй полиэтилен, полипропилен, полиэтилен терефталат болон стиролын полимерын лабораторийн дүгнэлтийн хүчинтэй хугацааг 3 сар болгосноор гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, үйлчлүүлэгч байгууллагуудын цаг зав, зардал мөнгө хэмнэгдэх ач холбогдолтой боллоо.

Picture 020

Picture 024

 3333