mn GB
Mobile menu

ЧОНЫН АРЬС УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ГАРГАХЫГ ЗАВДЛАА

logo

ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн ажилтнууд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн  онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17  ширхэг чонын арьс илэрсэн байна.

 chono

Тус чонын арьсыг гаальд мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүй, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдэл учир саатуулан шалгасан байна.

6

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гадаадын иргэдийн ачаа тээшинд эрсдэл тооцон ажилласнаар багагүй зөрчлийг илрүүлэн ажиллаж байгаа болно.