mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙНА.

darga

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ МЭНДЧИЛГЭЭ
ДЭВШҮҮЛЖ БАЙНА.

Монгол Улсад Гаалийн Алба үүсч хөгжсөний 102 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үе үеийн эрхэм хүндэт ахмад Гаальчид, одоо хийж бүтээн хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нийт гаалийн улсын байцаагчид, гадаад худалдаанд оролцон баялаг бүтээх эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй гаалийн харилцаанд оролцогчиддоо түүхт ойн баярын мэндийг хүргэж байна.

Гаалийн байгууллагын иж бүрэн шинэчлэлийн үзэл баримтлал, эрсдлийн удирдлагад суурилсан оюунлаг, тасралтгүй гаалийн хяналтын тогтолцоо, Бүс нутгийн болон Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн улс орнуудын хамтын ажиллагаа, Гааль-Бизнесийн үр өгөөжтэй хамтын түншлэл, Хууль ёсны гадаад худалдааг дэмжиж хөнгөвчлөх үйл явц, Мэдээллийн технологид суурилсан шуурхай хяналт бүрдүүлэлт, Гаалийн ажилтны ариун шударга ёс зүй, чин шударгуу сэтгэлгээнд чиглэсэн өнөөгийн Гаалийн албаны бодлого чиглэл, алсын хараа, эрхэм зорилгыг бид төлөвшүүлэн итгэл дүүрэн ажиллаж байна.

Та бүхний Гаалийн албандаа итгэх итгэл, зүтгэх зүтгэл цаг хугацаатай уралдан улам батжиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ