mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ “ЗАМЫН-ҮҮД” ХИЛИЙН БООМТЫН АВТО ЗАМЫН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦОГЦОЛБОРЫН ТАЛААРХ БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ СЭТГҮҮЛЧ НАРТ ӨГЛӨӨ.

 15406064

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат  2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 2013 оны 123 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлсэн “Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалтын талаарх бодит мэдээллийг сэтгүүлч нарт өглөө.


“Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын өргөтгөлийг  2013 оны 8 дугаар сараас бүрэн ашиглаж эхлээд байна. Уг цогцолбор нь Хятад Улсын хилээс Монгол Улс руу чиглэсэн өндөр даацын  80 см зузаантай 2,3 км хатуу хучилттай, 6 эгнээ, 21 метр өргөн авто зам, гаалийн хяналтын цогцолбор барилга, иж бүрэн хоёр пүү /100-160 тонн/, ачаа барааг шалгах үед нар салхи борооны нөлөөнөөс хамгаалсан саравч бүхий гурван тавцан, нарийн царигийн шилжүүлэн ачих анги хүртэл үргэлжлэх 8,5 км замын хамт иж бүрдэл цогцолбор юм.


Дээрхи цогцолбор ашиглалтад орсоноор гаалийн хяналт шалгалтын цаг хугацаа болон хилийн боомтын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдсэн юм.

IMG 0633

IMG 0647

IMG 0661

IMG 0666

IMG 0663