mn GB
Mobile menu

ГАР УТАСНЫ ИМПОРТЛОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0J8A8650


2014 оны 06 сарын 19-ний өдөр Гаалийн зөрчилтэй тэмцэх хэлтсээс  Гар утасны импортлогчидтой уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад Теди болон Монтел зэрэг худалдааны төвүүдэд гар утасны худалдаа үйлчилгээ эрхэлдэг  35 бизнес эрхлэгчид оролцлоо. Гаалийн ерөнхий газрыг төлөөлж  Гаалийн хяналт эрсдэлийн асуудал хариуцсан дэд дарга Н.Энхцогт болон бусад чиглэл хариуцсан хэлтсийн дарга, гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нар оролцлоо.  


Уг уулзалтаар гаалийн байгууллагын өнөөгийн бодлого чиглэлийг танилцуулан, гаалийн зөрчлөөс гадаад худалдаа эрхлэгчид гаалийн байгууллага хамтран урьдчилан сэргийлэх талаар  хэлэлцэж, гар утас импортлогчид тулгарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын үр дүнд харилцан мэдээ мэдээлэл солилцож, гаалийн үнэлгээг ил тод байлгах, гар утас импортлогчид гаалийн байгууллагад бараагаа үнэн зөв мэдүүлж хууль сахилтын түвшинг дээшлүүлэх талаар харилцан шийдвэрт хүрэхээр тохиролцлоо.

0J8A8660