mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ 11-11 ТӨВД АЖИЛЛАА

0J8A8593

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Боомт, хил гаальд хандсан байдаг. 2014 оны 6 сарын 11-ний 11 цагаас Засгийн газрын 11-11 төвд Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай, Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбат нар хүрэлцэн ирж, иргэдийн асуултад хариулах үеэр 2500 гаруй иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа.

Хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулснаас хойш хоёр сар болж байна. Монгол улс 42 хилийн боомттой бөгөөд гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, боомтоор нэвтэрч буй иргэдэд дэлхийн түвшинд хүрэхүйц үйлчилгээг үзүүлж, цаашдаа эдийн засгийн чөлөөт бүс болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэж тус захиргааны дарга Л.Гүндалай хэллээ.

0J8A8578

Гадаадад амьдарч буй иргэд гэрийнхэндээ шуудангаар илгээмж илгээхэд гаалийн татвараас хөнгөлөх асуудлыг хуулийн төсөл боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д оруулахаар бэлдэж байна.

0J8A8591

Гаалийн байгууллага нь улсын хилээр орж гарч байгаа ачаа бараанд гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг.

0J8A8587
Гаалийн хуулиуд шинэчлэгдэж байна. Энэхүү шинэчлэлийн үзэл баримтлал нь дэлхийн гаалийн байгууллагын бусад конвенц, үзэл санаа, "21 дүгээр зууны гааль" гэх олон улсын конвенцтэй нийцэж гарч байна. Уг хуулиар хууль ёсны худалдааг дэмжихээс илүү хөнгөвчлөх, аль болох биет үзлэгээс ангид цахимжуулсан, эрсдлийн удирдлагын гол хэрэгсэл болсон рентген аппарат, эрэлч нохойн үзлэгийг хөгжүүлэх замаар шуурхай, аюулгүй үйл ажиллагаа явуулахад анхаарч байна. Бид "Төрийн итгэлийг иргэддээ өгнө. Итгэл эвдсэн бол өндөр хариуцлага хүлээх ёстой" гэдэг зарчмаар ажиллаж байна гэж ГЕГ-ын дарга хэллээ.

0J8A8573
Засгийн газрын 11-11 утсанд ирж байгаа нийт санал гомдлууд дундаас Гаалийн байгууллагатай холбоотой дараах гурван төрлийн гомдол шүүмжлэл зонхилж байна.
1. Шуудангийн гаалиар орж ирсэн илгээмжээс Гаалийн улсын татвар авч байгаа талаар;
/ гадаадад амьдарч буй хамаатан садангаасаа ирсэн хуучин эд зүйлсийг авахын тулд гаалийн татвар төлөхгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн /;
2. Гаалийн улсын байцаагч нарын харилцааны соёл доголдолтой байгаа талаар
3. Замын – Үүд болон Гашуунсухайтын боомтууд ачаалал ихтэй, иргэд удаан хүлээж бухимдал ихтэй байгаа талаархи гомдлууд зонхилж байна.


Эдгээр болон бусад гомдол санал шүүмжлэлүүдийг холбогдох хэлтэс, гаалийн газар хороодын удирдлага, албан тушаалтнуудад мэдэгдэж тодорхой хариулт авсны үндсэн дээр цаг тухайн бүрт нь хариулт өгч ажиллаа.