mn GB
Mobile menu

АЗИЙН ОРНУУДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН СЕМИНАР УУЛЗАЛТАД МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОРОЛЦЛОО.

DSC04637

БНХАУ-ын Beijing болон Guangzhou хотуудад 2014 оны 5 сарын 8-ны өдрөөс 2014 оны 5 сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан “Азийн орнуудын Гаалийн байгууллагын семинар уулзалт”-д Монголын Гаалийн байгууллагын тодорхой чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч нар амжилттай оролцлоо.

           Уг семинарт Ази тивийн 11 орны Гаалийн байгууллагын 23 гаалийн ажилтан оролцсон бөгөөд БНХАУ-ын Худалдааны яамнаас санхүүжүүлж, БНХАУ-ын шилдэг 10 сургуулийн нэг болох Олон улсын Эдийн засаг бизнесийн дээд сургууль зохион байгуулсан болно.

Уг уулзалтаар гаалийн хяналт, эрсдэлийн удирдлага, цахим гааль, Гаалийн байгууллагын хүний нөөц болон бүс нутгийн эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал солилцож сургалт зохион байгуулсан байна.

Сургалт семинарын үр дүнг Монголын болон БНХАУ-ын Гаалийн байгууллагаас өндрөөр үнэлж байна.